Ихэнх нутгаар үүлшиж, төв болон говийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 31-36 градус, Увс нуур, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус,Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 15-17 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Эх сурвалж: tsag-agaar.gov.mn