Өнөөдөр “Гялс” төвийн уулзвараас Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх замыг хаана

Snapshot_2013-07-29_125804 “Гялс” төвийн уулзвараас зүүн чиглэлд Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх  1 км автозамын урд урсгалыг 07-р сарын 29-ний оройн 23:00 цагаас эхлэн хаахаар боллоо.

Замыг хааж, өнгө хучилт, замын тэмдэглэгээг хийх бөгөөд 8 дугаар сарын 01-нд нээх юм. Өнөөдрийн байдлаар  Дунд голын зам буюу 19-р хорооллын арын замд өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Усархаг бороо орсноос  хучилтын ажил удааширч, төлөвлөсөн хугацаанаас 1 хоногоор хойшилж байгааг гүйцэтгэгч компани мэдэгдлээ.

Харин Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас Чулуун- Овоо хүртэлх 2 км замын хойд урсгалын хучилтын ажил өнөөдөр дуусах бөгөөд 07-р сарын 30-ны өдөр бүрэн нээх юм.

Т.Анир ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …