Сар шинийн үзэсгэлэнгээр дотоодын үйлдвэрлэгчид тэрбумын ашиг олжээ

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор жил бүрийн сар шинийн өмнө Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг.

1516

Энэ жилийн “Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаанд 450 орчим үйлдвэрлэгчид оролцож, 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулснаар нэг тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Үзэсгэлэн худалдаа нь өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд нээгдэж, хоёрдугаар сарын 8 хүртэл үргэлжлэн өндөрлөсөн. Ингэхдээ Хүннү молл, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монгол аутлет” худалдааны төвүүдэд тус тус зохион байгуулагдсан юм.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …