Монголдоо жингээ хасах боломжгүй гэжүү

 

Байр болгоны нэг давхарт бодибилдинг, аеробик, фитнэсс клубууд үйл ажиллагаагаа явуулдаг. Тэд тодорхой хэмжээний үйлчлүүлэгчидтэй, хэд хэдэн салбартайгаар өргөжин тэлж байна.

турах

Гэтэл төрсний дараах таргалалтттай тэмцэж чадахгүй гэж бууж өгсөн үү саяхны нэгэн сувгаар Солонгос улсад хоёр сарын хугацаанд мэргэжлийн эмчийн хяналтан дор турах хөтөлбөр хэмээн зарлах боллоо. Мэдээж нэвтрүүлэгт оролцогчид хаа мундхав. Гэхдээ л улс оронд эрүүл мэнддээ анхаардаг энэ олон хүнд үйлчлэх, өөрийн эх оронд нь тогтмол дасгалжуулаад тураачих мэргэжилтэн байхгүй байна гэжүү. Мэргэжлийн биеийн тамирын багш дасгалжуулагчгүй болсон бол тив дэлхийд нэрээ гаргаад баймааргүй юм. Тэгэхээр зарим хэт таргалалттай эсвэл галбиргүй хүмүүст Солонгост очин хошуурах хэрэг байна уу. Тэдний турах арга технилогиос туршлага хуваалцахыг эсэргүүцсэнгүй. Харин ч мэргэжлийн хүмүүс бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд нь анхаарахын оронд бэлэн хоол өгөе хэмээн сурталчилан таниулж байгаа нь хачирхалтай. Солонгос киноны үе бий болоод байгаа манай улсад диваажинд очих гэж буй мэтээр төсөөлөн байгаа хэдэн хүн байгаа бол. Солонгост яаж тураадагыг мэдэхгүй ч Монголдоо өөрийгөө ялан дийлж турж чадсан маш олон хүн бий. Бид харийн нутгийн бэлэн хоолыг идэхийн оронд техник, технологи суралцан ирвэл илүү хөгжих байхдаа.

Б.Саран

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …