Улаанбаатар хотоос Төв аймгийн Алтанбулаг суманд золголт хийхээр явсан хүүхэд, том хүн нийлсэн 5 иргэн айлдаа очоогүй, сураггүй болсон тухай дуудлагыг өнөөдөр онцгой байдлын хэлтэс хүлээн авчээ.
Түүнчлэн тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 3 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн 1 автомашин, нийт 8 хүн, 2 техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уул Зайсангийн зүүн аманд ганц бие эмэгтэй төөрсөн, буцах замаа мэдэхгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн М /48 настай, эмэгтэй/-г Зайсангийн амны Дугуй цагаан гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгчээ.
эх сурвалж: 24tsag.mn