Төв аймгийн 90 жилийн наадмын үеэр таван морины хүүхэд гэртээ амарч байхад нь УБЯ 9778 улсын дугаартай хар өнгийн машин гэрийг нь дайрч хүүхдүүдийг гэмтээжээ.
Уг машинд хүн байгаагүй бөгөөд тавиад орхисон машин нь өнхөрснөөс болж ийм хэрэг гарсан байна. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд Таван хүүхдийн дөрөв нь Гэмтэл согогийн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Харин нэг хүүхдийн биеийн байдал маш муу байгаа гэнэ.
Үүнээс гадна Төв аймгийн 90 жилийн наадмын үеэр осол гарч дөрвөн морины хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Ийнхүү Төв аймагчууд ойгоо тэмдэглэх гээд есөн хүүхдийн амиар наадах шахсан харамсалтай хэрэг гарлаа.
З.Байгалмаа ugluu.mn