Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4911.00 цагт: Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны Академи хооронд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулх ёслолын үйл ажиллагаа ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байрны 410 тоотод болно. Утас: 99045949


14.00 цагт: Улсын тэргүүний 58 дугаар сургууль дээр “Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлье” сэдэвт өдөрлөг болно. Бага насны хүүхэд болон сурагчдын дунд хоолойн ангина өвчнийг төгс эмчлэхгүй орхидогоос үүдэлтэй зүрхний өвчинд нэрвэгдэх эрсдэл их байгаатай холбогдуулан Люксенбургийн вант улсын санхүүжилтээр гурван сургууль дээр төслийг хэрэгжүүлэн үе шаттайгаар олон олон ажлыг зохион байгуулж байгаа юм.  Утас: 99088148


14.00 цагт: Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хүүхэд гэр бүл хамгааллын хэлтсийн салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Цагаан-Ээж халамж асрамжийн төв, гэмт хэргийн хохирогч хүүхэд, хүүхдийн хууль зүйн хороо, шүүхээр гэр бүл цуцлах асуудалд шинжээчээр ажиллах асуудлаар мэдээлэл хийнэ. Үйл ажиллагаа  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт болно. Утас: 91191046


14.00 цагт: “Улаанбаатар хотын ус дамжуулах, түгээх шугамыг сайжруулах нь” сургалт Хангарди ордоны 14 давхарт болно. Утас: 96586689


15.00 цагт: Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газрын шинэ байрны нээлтийн арга хэмжээ болно. Монголд цорын ганц сорьцын хяналт тавьдаг газар өөрийн зориулалтын байртай болж байгаа юм.  Хаяг: Сорьцын хяналтын шинэ байр (Дулааны 3-р цахилгаан станцын баруун урд талд). Утас: 99650498


15.00 цагт: Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан “Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл” сэдэвт дурсамж уулзалт Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хурлын танхимд болно.


17.00 цагт: “Сурагчдын лиг”-ийн шигшээ тоглолтыг хамтран ажиллах талаар байгуулах гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарьди” ордны 14 давхрын Хүндэтгэлийн танхимд болно.  Утас: 88013705, 99285651.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …