Леди Гагагийн шинэ шивээс

dcd0ff6de261a3feoriginalДуучин Леди Гага шинэ шивээс хийлгэжээ. Тэрээр энэ удаад саяхан хорт хавдрын улмаас таалал төгссөн Их Британийн алдарт дуучин Давид Боуйгийн залуу үеийн хөргийг хавирганы доод талд шивүүлсэн ажээ. Дуучин бүсгүй өнгөрсөн 13-ы өдөр өөрийн snapchat-р шивээс хийлгэсэн тухайгаа сонсогч, шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.
8b990738edd140c9original
Түүний шивүүлсэн хөрөг нь Давид Боуйгийн 1973 онд гаргасан “Аладдин Сейн” нэртэй цомгийн нүүр зураг болж байсан юм. Тэрээр Боуйгийн тус зураг миний амьдралыг өөрчилсөн гэх тайлбартайгаар олон нийтэд түгээсэн байна.
эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …