“Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг болно

Уул уурхайн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг маргааш болно. Уулзалт хэлэлцүүлгээр 2015 онд уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар танилцуулж уул уурхайн салбарын өнөөгийн байдал, орон нутгийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, уул уурхайн салбарын хөгжилд орон нутгийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн талаар ярилцаж хэлэлцүүлэг хийнэ.

баялаг

Мөн “Орон нутгийн цогц хөгжил–түншлэл” төслийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй компаниуд орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллах талаар төслийн баг болон орон нутгийн (Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудын) төр, төрийн бус байгууллага, жижиг, дунд үйлдвэрийн төлөөлөлтэй санал солилцох зорилготой ажээ.

Эх сурвалж: Уул уурхайн яам

Санал болгох мэдээ

Сар шинийн өдрүүдэд 12 байгууллага бэлэн байдалд ажиллана

Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 17-23-нд инженер хангамж болон нутгийн захиргааны 12 байгууллагын удирдлага “Улаанбаатар …