П.Цогтбаатарыг Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулж баривчилсан гэв

Өчигдөр үдээс хойш 17:00 цагийн үед АТГ-аас МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг баривчлан саатуулжээ. Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Түүнийг саатуулж байгаа нь үнэн. Гэхдээ одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

цогтбаатар

Харин албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг Эрүүл мэнд, спортын сайд асан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан баривчилсан бөгөөд хэд хэдэн удаа байцаасан байна. Өмнө нь АТГ-аас Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбогдуулж МАХН-ын зарим албан тушаалтныг мөн байцааж байсан юм.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …