Цагдаагийн алба хаагчид 15 хүний амь насыг аварчээ

89614Завхан аймгийн Нөмрөг сумаас Улиастай сум руу явж байсан 15 зорчигчтой микро автобус Хоолойн эх гэдэг газар цасан шуурганд боогдон зогссон байсныг тус сумын цагдаагийн алба хаагч Н.Эрдэнэбат, Ц.Гантулга нар тусламж үзүүлж зургаан хүүхэд дөрвөн эмэгтэй, таван эрэгтэйн амь насыг аварчээ. Мөн Завхан аймаг дахь цагдаагийн газрын Дөрвөлжин сум дахь хэсгийн төлөөлөгч Л.Мөнхбат нь Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Ховд аймаг дахь салбарын ажилчид төөрч элсэнд суун шатахуунгүй болсон тухай мэдээллийн дагуу иргэдийг эрэн хайх ажиллагаа явуулж сумын төвөөс 35 км-ийн зайд орших “Хар бут” гэх газарт осголтын байдалтай байхад нь олж сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …