Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ХХК энэ сарын 24-нөөс ирэх наймдугаар сарын зургааны хооронд хотын баруун хэсэгт дулааны төв магистраль шугам болон хэрэглэгчдийн салаа шугамд их болон урсгал засварын ажил хийх тул зарим айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлахаа мэдэгдэв.
Тухайлбал, Төмөр замын дээд сургууль , Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, УБ палас, түүний ойролцоох орон сууцнууд, Кёкшюүзан, Бэгдү ХХК-ийн орон сууц, 10 дугаар хорооллын замын хойд хэсгийн болон Техник импорт, 3 дугаар эмнэлэг орчмын орон сууцнууд, Гэмтлийн эмнэлэг, Далд засал эмнэлэг, Говь саун, “Эко констракшн” ХХК-ийн орон сууцнууд, 1 дүгээр хороолол ЦТП-1,2,3,4,5-ын дараах орон сууцны байрууд, Сүлжээ ХК, Саппоро төв, Драгон төв, Автовокзал, Сонгино хайрхан дүүргийн тамгын газар, 21 дүгээр хороолол, Орчлон хороолол, Ар жанар ХК-ийн орон сууцнууд, Ханын материалын орон сууцнууд, Толгойтын 5 шарын байрууд, Алтан тариа, Нефть бааз орчмын орон сууц, албан газрууд энэ хязгаарлалтад хамарч байгаа аж.
З.Байгалмаа