Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулах, эргэлтэд оруулахад Засгийн газар бодлогоор дэмжинэ

1e2fdd8faf4807a9c70de25c035135a6“Эс Эм Контейнер Байг” ХХК байгуулагдаад 10 гаруй жил болж буй. Тус компанийн хүнд даацын уутны үйлдвэр уул уурхайн болон ахуйн хэрэглээний бүх төрлийн шуудай үйлдвэрлэдэг. Жилд 240 мянган ширхэг даацын уут үйлдвэрлэх хүчин чадалтай, 120 гаруй ажилтантай, нэхмэл оёдлын иж бүрэн үйлдвэр ажээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр “Шийдлийн цаг”-аар тус үйлдвэртэйтанилцлаа.

Үйлдвэрийн хүчин чадал 1000 орчим хүн ажиллуулж, 700-гаас нэг сая 300 мянган төгрөгийн цалин олгох боломжтой. Хаягдал гардаггүй, байгальд ээлтэй үйлдвэр, үйлдвэрлэлд хэрэглэсэн усыг дахин эргүүлэн ашигладаг. 2005 оноос 3.0-3,5 тн-ын даацтай зэсийн баяжмалын уут үйлдвэрлэж, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлсээр иржээ. 2013 онд техник технологийн шинэчлэл хийснээр Оюу толгой компанид нийлүүлдэг болсон. Дотоодын уутны хэрэгцээг бүрэн хангах, улмаар бүтээгдэхүүнээ экспортод гаргах зорилт тавьж ажиллаж байгаа гэж тус компанийн гүйцэтгэх захирал Т.Бүтэмж Ерөнхий сайдад танилцууллаа. Чингис бондоос авсан 800 сая төгрөгийн зээл үйлдвэрийн хүчин чадлаа өргөтгөхөд том дэмжлэг болсон. Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажиллаж байгаад тэрээр талархлаа илэрхийллээ.

e5bc6c1514dd41ac4c628b87482d7a5e

Тус үйлдвэр жилд 240 мянган ширхэг даацын уут үйлдвэрлэх хүчин чадалтай ч 30 гаруй мянгыг л борлуулдаг байна. Засгийн газрын хувьцаа эзэмшдэг компаниудад энэ төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайдад илэрхийллээ.

Оюутолгой компанийн ТУЗ-ын гишүүн Д.Ганболд энэ арга хэмжээнд оролцсон бөгөөд тус компанид дотоодын худалдан авалтыг дэмжиж ажиллах ямар боломж байгааг ТУЗ-ын хурлаар ярилцахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм үйлдвэрүүд Монголд байгаа тохиолдолд үндэсний үйлдвэр, үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авахад санал санаачилгатай ажиллах, “Эрдэнэт” зэрэг үйлдвэрийн захиалгад даацын уутыг дотоодын үйлдвэрээс авах ажлыг зохион байгуулах, захиалгад хамруулах нь зүйтэй гэлээ.

Манай үндэсний үйлдвэрүүд чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна. Одоо бараа бүтээгдэхүүнийг нь борлуулах, эргэлтэд оруулж хэрэгцээт газар нь хүргэхэд Аж үйлдвэрийн яам бодлогын түвшинд зохицуулалт хийх хэрэгтэй болжээ. Хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлэх ямар боломж байна, зах зээлийн үндсэн зарчмыг хадгалсан ямар зохицуулалт хийж болох тал дээр ойрын хугацаанд бодлого гаргаж ажиллах шаардлагатайг тус яамны удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болголоо. Ийм тохиолдолд үйлдвэрүүд чанартай, сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үнэ ханшийн хувьд уян хатан байх ёстой гэдгийг тэрээр мөн хэллээ.

836bbb6911dd4318bec5971293517b39

Ирэх долоо хоногийн “Шийдлийн цаг”-аар Худалдан авах ажиллагааны газарт ажиллана. Тус газар зөвхөн худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна дотоодын үйлдвэрүүд ямар бүтээгдэхүүн санал болгож байна, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханш ямар байгааг цахим хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэдэг үйлчилгээг давхар үзүүлэх учиртай юм гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-аар хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …