Орчин үед Facebook нь зөвхөн найз нөхдийг холбоод зогсохгүй бизнес эрхлэгч нарыг хэрэглэгчидтэй холбох гүүр болсон гэдэгтээ маргах хүн бараг гарахгүй л болов уу. Хэр их хэрэглэгчтэй болно төдий хэмжээгээр таны Facebook-т төлөх төлбөр багасах бөгөөд төдий хэмжээгээр таны зар сурталчилгааны зардал буурна. Тиймээс Facebook дэх хандалтын тоог хэрхэн нэмэгдүүлэх тухай дараах 4 зөвлөмжийг хүргэж байна.
1. Зорилтот үйлчлүүлэгч/хэрэглэгчээ тодорхойлох
Facebook нь танд таны хэрэглэгч хэн байж болохыг сонгох боломжийг олгодог бөгөөд хаана амьдардаг, хэдэн настай, ямар мэргэжилтэй, юунд дуртай гэх мэт маш олон мэдээллийг авах боломжтой байдаг. Тиймээс өөрийн хандахыг зорьж буй хэрэглэгч нараа сайтар сонгох хэрэгтэй. Жишээ нь, таны хэрэглэгч Монгол улс, тэр дундаа Улаанбаатар хотод амьдардаг x-y насныхан, тэдний 40% нь эрэгтэй байна гэдэг ч юмуу ямар нэг байдлаар тодорхой зорилт заавал дэвшүүлсэн байх ёстой. Энэ нь таныг Facebook-ийн хязгааргүй олон page, group, хэрэглэгч нарын дунд төөрөлдаж, үсчихгүй байх боломжийг олгодог.
2. Бодит үнэ, урамшуулал санал болгох
Ер нь судалгаанаас харахад сүүлийн үед Facebook ашигладаггүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй болсон бөгөөд тэднээс ялгарах гол онцлог бол зах зээлд нийцсэн үнэ санал болгож, хямдрал урамшууллыг бодитойгоор олгож чаддаг байх явдал юм. Жишээ нь номын бизнес эрхэлдэг компанийн хувьд нэг ном авбал дараагийн ном нь хямдрах гэх мэт арга хэмжээ авч болдог. Хэрэв хэн нэгэнд ном санал болгож, тэрийг нь санал болгосон хүн нь худалдан авбал нэмэлт оноо өгөх зэргээр урамшууллыг ямар ч хэлбэрээр олгож болно. Яг л PayPal шиг. Анх PayPal гарч ирэхдээ үүсгэсэн данс бүрт 10 долларын кредит эрх олгож байсан бөгөөд үүндээ ойролцоогоор 1 сая доллар зарцуулсан байдаг. Гэхдээ энэ нь эргээд үр ашгаа хэд дахин нугалж өгч чадсан юм.
3. Анхаарлыг татах
Хүмүүсийн анхаарлыг ямар нэг байдлаар татах. “Энэ тоглоом биш шүү”, “Сюрприз”, “Гайхалтай боломж” гэх мэт хүний анхаарлыг шууд татах боломжтой байдлаар зар сурталчилгаагаа эхлүүлж сураарай. Дээр нь таны сурталчилгаа богинохон, сонирхолтой бас энгийн байх ёстой.
4. Like, comment болон share-үүдэд заавал хариу өгөх
Ерөнхийдөө судалгаанаас харахад таны тавьсан бүтээгдэхүүний танилцуулга, мэдээлэл зэрэгт like дарсан, эсвэл share хийсэн тохиолдолд тухайн хүнийг шууд өөрсдийнхөө Facebook хуудсандаа урих нь их үр дүнтэй арга байдаг. Учир нь орчин үед хүн бүр бараг л Facebook-тэйгээ гэрлэх нь холгүй амьдардаг болсон бөгөөд иймэрхүү хариу үйлдэл нь тэднийг маш их баярлуулдаг байна. Мөн бичсэн comment бүрт тохирох хариуг өгч, таатай сэтгэгдэл бичсэн байвал like дарахаа мартаж болохгүй шүү. Ялангуяа сөрөг comment-д заавал хариу бичиж, цаашид олон хүнд тархаахгүй байх хэрэгтэй. Учир нь сөрөг сэтгэгдэл эерэг сэтгэгдлээс даруй 3-4 дахин хурдтай тархдаг.
эх сурвалж: mlctraining.mn