Сэрэмжлүүлэг: Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар цас орж, шуурна

b55077_snow_storm_x8002016 оны хоёрдугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   

Хоёрдугаар сарын 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 19-20-нд зарим газраар, 21-22-нд Говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

  • Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 31-36 градус,
  • Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөршөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус,
  • Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газрааршөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус,
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус,
  • Бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Энэ сарын дунд арав хоногийн эхэн болон сүүлч, сүүлийн арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна гэж Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …