З.Энхболд: Доллар 5000 төгрөгт хүрээгүй нь зөв бодлогынх гэнэ

Нээлтээ хийж чадахгүй байгаа УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногийн чухал сэдэв болж байна. Өчигдөр өдөр АН-ын гишүүд Монголын Ардчилсан холбооны анхдугаар хуралдааны 26 жилийн ойг тохиолдуулж хийсэн хуралдааны долларүеэр УИХ-ын дарга З.Энхболд өөрийн байр суурийг илэрхийлсэн.

Тэрбээр чуулганд МАН, МАХН-ын гишүүд ирэхгүй байгааг хэлээд их хурлын ямар ч гишүүн чуулганы товлогдсон хугацаанд ажлаа хийх ёстой хэмээн мэдэгдсэн. Харин түүний хэлсэн үгнээс “сайн бодлого явуулсны хүчинд өнөөдөр долларын ханш 5000 төгрөгт хүрээгүй байна” гэсэн үг сөрөг хүчнийхэнд хамгийн түрүүнд хүрчээ. Учир нь долларын ханш 2000 төгрөг хүрэхэд л ард түмний амьдралд ингэж нөлөөлөж байгааг юу ч биш гэж эрх баригчид бодож байна гэдэг мессеэжийг цахим сүлжээгээр тарааж эхэлжээ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …