Unemployed woman

Нийт ажилгүйчүүдийн 53.1 хувь нь эмэгтэйчүүд байна

Unemployed woman

Хөдөлмөрийн яамны захиргааны статистик мэдээгээр дүүргийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод 2016 оны 1 дүгээр сарын эцэст 13479 болж, өмнөх оны мөн үеэс 9.2 хувь буюу 1366 хүнээр буурчээ. Нийт ажилгүйчүүдийн 7158 буюу 53.1 хувь нь эмэгтэйчүүд байна.

Насны бүлгээр авч үзвэл бүртгэлтэй нийт ажилгүйчүүдийн 19.3 хувь буюу 2605 нь 15-24 насны, 38.8 хувь буюу 5225 нь 25- 34 насны, 22.6 хувь буюу 3052 нь 35-44 насны, 19.3 хувь буюу 2597 нь 45-аас дээш насны хүмүүс байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 18.6 хувь буюу 2511 нь Чингэлтэй, 17.5 хувь буюу 2365 нь Баянзүрх, 14.2 хувь буюу 1915 нь Сүхбаатар, 13.8 хувь буюу 1857 нь Баянгол, 12.8 хувь буюу 1725 нь Сонгинохайрхан, 10.8 хувь буюу 1459 нь Хан-Уул, 6.0 хувь буюу 806 нь Налайх, 5.5 хувь буюу 734 нь Багануур, 0.8 хувь буюу 107 нь Багахангай дүүрэгт тус тус амьдарч байна. 2016 оны 1-р сард ажилгүй 4186 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй ажилгүй байсан 563 иргэн ажилд зуучлагдан орж, 2784 иргэн бүртгэлээс хасагджээ.

024347430Untitled

2016 оны 1-р сард 4186 хүн дүүргийн хөдөлмөрийн хэлтэст ажилд орохоор шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны 1-р сараас 15.6 хувь буюу 564 хүнээр өсчээ. 2016 оны 1-р сард 563 хүн хөдөлмөрийн хэлтсээр зуучлуулан ажилд орсны 0.9 хувь нь улсын үйлдвэрийн газарт, 10.3 хувь нь төрийн төсөвт байгууллагад, 88.8 хувь нь компани, нөхөрлөл, хоршоо болон бусад газарт ажилд оржээ.

НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …