Хүүхдүүд гамшиг ослын үед юу хийх ёстой талаар суралцаж байна

Дэлхийн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэх гамшиг, онцгой байдлын тоо, давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Үүний улмаас олон сая хүн хохирч, амь насаа алдаж, улс орнууд эдийн засгийн хувьд олон тэрбум долларын алдагдал хүлээсээр байна. Энэхүү гамшиг, онцгой байдлын үед хүүхэд янз бүрээр нэрвэгдэх, хүчирхийлэл дарамтад өртөх эрсдэл нэмэгддэг байна. Гамшиг, онцгой байдлын эхэн, дунд, дараа аль ч үед хүүхэд бүр хамгаалагдсан байх орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрөөс Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг чадавхижуулах, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

хүүхэд

Төслийн хүрээнд “Гамшиг, онцгой байдлын үед би юу хийж чадах вэ?” сэдэвт сургалтын хөтөлбөрийг боловсруулан,  таван дунд сургуулийн оролцооны бүлгийн нийт 150 гаруй хүүхдийг хамруулан сургажээ. Эндээс тодорхой чадамж эзэмшсэн хүүхдүүд сурч мэдсэнээ сургуулийнхаа хүүхдүүдэд таниулах үе тэнгийн сургагчаар бэлтгэгджээ.

Энэхүү сургалт нь хүүхдүүдэд гамшиг, онцгой байдлын тухай, гамшгийн үе дэх хүүхэд хамгааллын аргазүй, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зэрэг шаардлагатай мэдээллүүдийг өгөх зорилготой. Мөн эрсдэл, эмзэг байдлаа үнэлэх, бууруулах, учирсан хохирлын хэмжээг багасгах талаар шинэ мэдлэг мэдээлэл өгч, тэдний гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулахад чиглэгдсэн юм.

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …