-ТАЛИЙГААЧ АНГИЙНХАНДАА ЦАГДААД ЗОДУУЛЛАА ГЭЖ ХЭЛСЭН НЬ ТУХАЙН ХҮНИЙ Л ҮГ ЮМ. ТЭР ХЭЛСЭН ҮГ НЬ БОДИТ БАЙДАЛТАЙ НИЙЦЭХГҮЙ БАЙГАА-
Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандааБ.Батзаяатай ярилцлаа.
–Өвөрхангай аймагт оны өмнө Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүэмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирж нас барсан хэрэг гарсан. Хүүг иргэн Бцагдаагийн газар хүргэж өгсөн гэдэг. Хэргийн талаар бодитой мэдээлэлөгөөч?
-Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Ерөнхий боловсролын сургуулийн сурагч биедээ гэмтэл авсан байж болох байдалтайгаар бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ухаангүй хүргэгдэн очин эмчлүүлж байгаад нас барсан хэрэг оны өмнөхөн буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр гарсан. Энэ хэргийг одоо Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шалгаж байна. Болсон явдлын талаар товч дурдахад, жолооч ажилтай иргэн Б гэдэг хүн 23-ны өдөр Цагдаагийн газарт нэг сурагчийг дагуулан ирж, “Энэ хүүхэд манай хүүхдийн утсыг дээрэмдсэн байна” гэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг гаргасан байдаг. Энэ мэдээллийн дагуу шалгаад дээрэмдсэн гэх утсыг гэрээс нь авчруулан Цагдаагийн газар дээр тэр хохирогч хүүхдийг нэг цаг орчим байлган холбогдох ажиллагааг явуулсан байсан. Сурагчийг цагдаагийн газарт хүргэгдэн ирснээс хойш гарч явах хүртэлх хугацаанд байсан бүхий л нөхцөл байдал нь манай байгууллагын камерын бичлэгт үлдсэн. Энэ хугацаанд тухайн сурагчийг цагдаагийн алба хаагчийн зүгээс зодож цохиогүй болох нь камерын бичлэг болон бусад байдлуудаар тогтоогдож байгаа. Харин утсаа дээрэмдүүлсэн гэх хүний аав болох иргэн Б нь тухайн хүүхдийг цагдаагийн газар авчрахаас өмнө микро автобусаар хөөж, улмаар сурагчийг цохисон нь тухайн үед эргэн тойронд нь байж, болсон явдлыг харсан хүмүүсийн мэдүүлгээр тогтоогдсон байгаа.
–Цагдаагийн газар орохдоо эрүүл саруул алхаад орсон, харин гарахдаа хөлнь доголоод явж чадахгүй болсон нь камерын бичлэгээс харагдсан гэжхохирогчийн ар гэрийнхэн ярьж байна?
-Талийгаач Цагдаагийн газарт ирснээс хойш нэг цаг гаруй хугацаанд эрүүгийн төлөөлөгч нарын суудаг өрөөнд байсан. Хохирогчийг өрөөнд юу хийж байгаа нь бүгд өрөөний камерт бичигдэн үлдсэн. Тэнд байж байгаад шууд гарсан бичлэг нь байгаа. Тэр өрөөнөөс манай ажилтантай хамт гараад коридороор яваад цагдаагийн газраас гарч хашааны үүднээс манай ажилтан салаад эргээд ирсэн байсан. Тэр үеийн бичлэгийг харж байхад хохирогч хүүхэд гуйвж, дайвсан, доголсон, ямар нэгэн байдлаар юм түшсэн байдал ажиглагдаагүй. Манай газрын хашаанаас гарах үед залгуулаад бусад байгууллагын буюу Шүүхийн байрны гадаа байдаг камер, Шуурхай удирдлагын төвийн гудамж талбайн камер зэрэгт сурагчийн явж байгаа дүрс бичигдэн үлдсэн байсан.
–Талийгаач хүүхэд цагдаагийн газраас гараад сургууль дээрээ очсонбайдаг. Ангийнхаа хүүхдүүдэд болон дэлгүүрийн худалдагч эрэгтэй“Цагдаад толгой руугаа баахан балбуулчихсан” гэж хэлсэн гэсэн. Хэрвээгэрчийн мэдүүлэг ийм байхад яагаад цагдаагийн албан хаагчийг шалгахгүйбайгаа юм бэ?
-Тийм ээ, талийгаач цагдаагийн газраас гараад сургууль руугаа очсон байсан. Ангидаа ороход нь ангийн хэдэн хүүхэд байсан. Тэд нарт цагдаад зодууллаа гэж хэлсэн байсан. Талийгаач ангийнхандаа цагдаад зодууллаа гэж хэлсэн нь тухайн хүний л үг юм. Тэр хэлсэн үг нь бодит байдалтай нийцэхгүй байгаа. Манай ажилтнуудын зүгээс тухайн сурагчийг ямар нэгэн байдлаар зодсон цохисон зүйл Цагдаагийн газар дээр байх хугацаанд тогтоогдоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Цагдаагийн алба хаагчийн буруутай үйлдэл, хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл одоогоор тогтоогдохгүй байгаа учраас Прокурорын газраас хэргийн шалгах харьяаллыг манай Цагдаагийн газарт тогтоосон байгаа.
–Энэ хэрэгт цагдаагийн ажилтан Бямбасүрэнг холбогдуулан шалгахгүйбайгаад ар гэрийнхэн нь гомдолтой байдаг?
-Хохирогчийн зүгээс Прокурорын байгууллагад хүсэлтээ гаргаад цагдаагийн албан хаагчийг холбогдуулаад шалгуулах хууль зүйн эрх, боломж нь байгаа шүү дээ. Ар гэрийн зүгээс Прокурорын байгууллагад цагдаагийн ажилтныг холбогдуулан шалгуулах, хэргийн мөрдөн байцаалтын харьяаллыг өөрчлүүлэх чиглэлээр хүсэлт гаргаагүй байгаа юм байна гэж миний хувьд бодож байна.
–Хүүг цагдаагийн газар орсноос гарах хүртэлх бүтэн камерын бичлэгийг аргэрийнхэнд нь үзүүлэхгүй байна гэсэн. Тасдаж, янзалсан дутуу бичлэгүзүүлсэн гэж ярьж байсан. Энэ ямар учиртай юм бол?
-Цагдаагийн газрын доторх болон гаднах камерын бичлэгийг ямар нэгэн байдлаар тасдаж янзалсан, үзүүлэхгүй байгаа талаар хохирогчид ярьсан байсан л даа. Бичлэгүүдийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хураан авч, хэрэгт хавсаргасан байгаа. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс бичлэгийг хэдийд ч ирээд үзэх боломж нь нээлттэй. Ар гэрийнхэн нь өмгөөлөгчийнхөө хамт бичлэгтэй нь нэг бүрчлэн үзэж танилцсан шүү дээ. Мөн бид камерын бичлэгийг засварлаж, тасалсан, бичигдээгүй үлдсэн хугацаа байгаа эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон. Хэрвээ бичлэгийн талаар буруу дүгнэлт гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан тодорхой эрх, үүрэгтэйгээр оролцож байгаа шинжээчид холбогдох дүгнэлтээ гаргаж хохирогчийн эргэлзээг гаргах байх гэж бодож байна. Ер нь гэмт хэрэг үйлдсэн хүн хэн байхаас үл шалтгаалж бид хэргийн бодит үнэнийг тал бүрээс нь хөдөлбөргүй тогтоох үүрэгтэй шүү дээ. Иймд цагдаагийн алба хаагч энэ хэргийг хэрвээ үйлдсэн бол хуульд заасан хариуцлагаа хүлээх л ёстой. Бид хууль бус үйлдлийг өөгшүүлэх, нууж далдлах, хуйвалдах ямар ч боломж байхгүйг талийгаачийн ар гэрийнхэн зөв ойлгоосой гэж хүсч байна. Хэрэв талийгаачийн ар гэрийнхний яриад байгаа шиг камерын бичлэгийг бодит байдлаас гуйвуулах, өөрчлөх ямар нэгэн оролдлого гаргавал энэ нь өөрөө гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдэл болно.
–Энэ хэрэгт холбогдуулан иргэн Б–г шалгаж байгаа. Сэжигтнийг талийгаачхүүг зодож, хөөж байсныг харсан хүн, гэрч байгаа юу. Энэ хүн хэргээхүлээсэн үү. Сэжигтний ар гэрийнхэн манай хүнд хийгээгүй хэргийг тохоодөнгөрөх гэж байна гэж хардаж байна?
-Энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Б нь хохирогч хүүг айлган микро автобусаар араас нь хөөсөн, барьж авсан хойноо цохисон зэрэг үйлдлүүд нь хамт байсан хүмүүсийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Сэжигтний зүгээс үйлдсэн хэргээ өөрөө хүлээхдээ гол нь биш. Харин тухайн хүний үйлдэл бусад баримтуудаар тогтоогдоход л хамгийн гол учир, холбогдол нь оршиж байгаа шүү дээ. Хэргийг гэм буруугүй хүнд тохно гэсэн ойлголт байхгүй ээ. Мөрдөн байцаалтын бүхий л ажиллагаа хуулийн дагуу явж байгаа эсэхэд прокурор хяналт тавьж байна. Хүний гэм буруутай эсэх, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүхээс эцэслэн тогтоож, ял шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэдэг эрх зүйн зохицуулалттай шүү дээ.
–Насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эх, харгалзах хүнгүйгээр байцаасанд аргэрийнхэн нь гомдолтой байна гэж буй. Ар гэрийнхэнд нь яагаадмэдэгдээгүй вэ?
-Сурагч хүүг Цагдаагийн газарт авчирснаас хойш ямар нэгэн байдлаар байцаалт аваагүй. Хамт амьдардаг төрсөн эгчийнх нь утас руу залгахад холбогдохгүй байсан. Холбогдсон тохиолдолд дуудаж ирүүлэх гээд манай алба хаагчид хэсэг хугацаанд хүлээсэн байна лээ. Насанд хүрээгүй хүнээс байцаалт, мэдүүлэг авахад ар гэрийн хүмүүс, сурган хүмүүжүүлэгч, өмгөөлөгчийг байлцуулдаг журамтай.
–Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын камерын бичлэгт хэд хэдэнсэжигтэй зүйлүүд байна гэж ар гэрийнхэн нь яриад байгаа. Энэ ямаручиртай юм бэ?
-Цагдаагийн газрын дотор, гаднах хэсгүүд бүгд камержсан. Тийм учраас энэ бичлэг болон хүүгийн байсан өрөөнд ажиллаж байсан бусад ажилтнуудын мэдүүлгийг үндэслээд цагдаагийн алба хаагч энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоогүй гэдэг нь тогтоогдож байгаа. Ямар нэгэн сэжигтэй, шалгуулмаар зүйл байгаа бол ар гэрийнхэн нь тухайн асуудлаараа хуулийн хүрээнд хандах хэрэгтэй. Одоогоор ар гэрийнхэн нь ийм албан ёсны санал, хүсэлт, гомдол ирүүлээгүй байна. Цагдаагийн алба хаагчийг энэ хэрэгт сэрдэх, буруутгах үндэслэл байгаа бол хуульд заасан эрхийнхээ хүрээнд хүсэлтээ гаргаж тавих хэрэгтэй. Хүсэлтийг хүлээж авдаг, шийдвэрлэдэг журам нь хуулиараа зохицуулагдсан байгаа.
Х.Цэнд-Аюуш