З.Золбаяр: Амь нас, эд хөрөнгөө Хяналтын камерт даатгаж болно

“Нью Фалкон” ХХК нь Цагдаагийн байгууллагатай хамтран “Аюулгүй орц” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр гэмт хэргийн гаралт 100 хувиар буурсан байна.  “Аюулгүй орц” камержуулах төслийн талаар “Нью Фалкон” ХХК-ийн захирал З.Золбаяртай ярилцлаа. 

колбхяр

  • Сайн байна уу. “Аюулгүй орц” төслийг хэрэгжүүлэх болсон үндэслэлээ танилцуулаач?

       –Цагдаагийн байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотын  хэмжээнд ажлын цагаар хамгийн их гэмт хэрэг гарч байна. Чингэлтэй дүүрэгт Бөмбөгөр худалдааны төв, “Нарантуул-2”, “Хүчит Шонхор худалдааны төв” зэрэг нийтийн ахуй, худалдаа үйлчилгээ соёл амралтын томоохон  төвүүд байрладаг. Үүнээр дамжин өнгөрөх ард иргэдийн тоо, нягтрал дүүргийн бусад хэсгүүдээс харьцангуй их  байдаг. Энэ нь нийт хэрэгт холбогдогчдын тоо хэмжээгээрээ их  байх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Ийм орчин нөхцөлд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,  хяналтын камер байршуулах нь оршин суугчид, ард иргэдээс мэдээ мэдээлэл хүлээн авах, дуудлагаар үйлчлэх дүрс бичлэгийн техник хэрэгслийг ашиглан аливаа хэрэг зөрчилд холбогдогчийг таних, илэрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нөхцөл боломжийг  бүрдүүлэх нь төслийг хэрэгжүүлэх үндэслэл болсон. Ингээд бид 2013 оноос эхлэн “Аюулгүй орц” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

  • Хяналтын камер ямар ач холбогдолтой вэ. Камер байршуулснаар гэмт хэргийн тоо буурсан уу?
  • Нийслэлийн хэмжээнд 2014 оны хагас жилд 8414 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 738 хэргээр буюу 9,6 хувиар өссөн байсан. Нийт хэргийн 3883 буюу 46,1 хувь нь хөнгөн, 3684 буюу 43,8 хувь нь хүндэвтэр, 677 буюу 8,0 хувь нь хүнд, 170 буюу 2,0 хувь нь онц хүнд гэмт хэрэг эзэлж байгаа ба хэргийн ангиллыг урд оны мөн үетэй харьцуулахад, хөнгөн гэмт хэрэг 13,0 хувиар, хүндэвтэр гэмт хэрэг 5,7 хувиар, хүнд гэмт хэрэг 11,7 хувиар, онц хүнд гэмт хэрэг 11,8 хувиар тус тус өссөн байна гэсэн үзүүлэлт гарсан. Энэ бол иргэд, оршин суугчид нэгдэн нийлж байж өөрсдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ хамгаалахгүй бол аюул ойрхон байгаагийн дохио юм. Эндээс үнэ цэнэтэй юм бүхнээ хамгаалуулахын тулд мэргэжлийн баг, хяналтын камер хоёрт найдахаас өөр аргагүй цаг ирсэн байна. Хүн бүр үнэ цэнэтэй зүйлээ хамгаалахын тулд заавал хяналтын камертай, харуул хамгаалалтын үйлчилгээтэй байх ёстой цаг үе иржээ гэж хэлэх гээд байгаа юм. Ингэснээр гэмт хэргийн гаралтыг бууруулах бүрэн боломжтой.
  • хяналткамерийн бичлэг шүүж байгаа нь
  • Хяналтын камер худалдан авахад хэт үнэтэй байдаг учраас иргэд тэр бүр зориглон худалдан авалт хийж чаддаггүй санагддаг. Танай компанийн камер хэр үнэтэй вэ. Хямдрал урамшуулал бий юу?
  • Камер худалдан авах нь тийм ч үнэтэй биш. Өөрийн болон гэр бүлийн аюулгүй байдлын төлөө хийж байгаа сонголтонд бол хямдхан өртөг. Байнга худалдан аваад байх зүйл биш учраас нэг удаа зөв сонголт хийгээд л насан туршдаа сэтгэл амар байх болно.  Гэхдээ зөвхөн камер ажиллаад асуудлыг цогц шийдэхгүй, мэргэжлийн харуул хамгаалалттай хосолсон үйлчилгээ байх нь илүү найдвартай.

Манай компанийн хяналтын камерийн үнэ боломжийн. Мөн камерийн худалдаандаа “Хас” банктай гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл та сонгосон камераа банкны лизингийн үйлчилгээгээр авах бүрэн боломжтой болж байгаа юм.

  • Камераас гадна харуул хамгаалалтад хөрөнгө зарцуулах шаардлагатай болох нь байна шүү дээ. Мэргэжлийн харуул хамгаалалт ямар үүрэг, ач холбогдолтой вэ?
  • Камер тавиад л болдог зүйл биш л дээ. Түүнд арчилгаа, тогтмол ажиллуулаад явах ажилтан хэрэгтэй. Тэгж байж л гэмт хэрэг зөрчлөөс өөрийгөө болон гэр бүлээ, эд хөрөнгөө хамгаална. Манай мэргэжлийн багийн үйлчилгээ бол хяналтын камераа арчлаад, хамгаалаад ажиллахаас гадна иргэдийн аюулгүй байдлын төлөө 24/7 дуудлага авч үйлчилнэ. Жишээ нь: Шөнийн 02 цагт орцонд архи уусан хэдэн хүмүүс айлын хаалга тогшоод ус өгөөч гэсэн байгаа юм. Тэгтэл унтаж байгаа иргэд ихээр айж балмагдана. Ингээд цагдаа руу утасдана. Цагдаа гэмт хэргийн шинжтэй зүйлд л илүү түлхүү ажиллана уу гэхээс манай хаалгыг архичин нүдээд гэх тоолонд ирэхгүй. Хорооны цагдаа бол ажлын цагаар ажиллана. Ингээд иргэд хэнд хандахаа мэдэхгүй байдалд хүрдэг. Тэгвэл энэ үед иргэдийн аюулгүй байдлыг хангахаар харуул хамгаалалтын мэргэжлийн баг ажиллана гэсэн үг. Тэд камераа хянана бас иргэдээс 24 цагийн турш дуудлага авч зохих арга хэмжээг авч ажиллах юм.
  • Яг энэ чиглэлээр танай компани үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болох уу?
  • Тийм. Бид одоогоор Чингэлтэй дүүргийн тав дугаар хорооны 23-н байранд камер тавьсан. Зарим газар ашиглагдаж байгаа камер нь доороо CCTV гэсэн бичигтэй байдаг. Юмаа хулгайд алдсан хүн ямар компанийн тавьсан камер хаанаас, хэнээс бичлэгээ хөөлгөж үзэхээ мэдэхгүй хаа хамаагүй утасдах ажил гардаг. Тэгтэл тухайн хяналтын камер тавьсан компани нь дампуурсан байх жишээтэй. Цагдаа хүчний байгууллагад мэдэгдэхээр, камержуулалт хийсэн компани нь олдохгүй. Бичлэг хадгалсан эсэх нь тодорхойгүй болдог. Харин манай компани бол камераа хянах тусгай ажилтантай, мэргэжлийн хамгаалагчтайгаар цогц үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Манай камер бүрт шууд хамгаалагчтай холбогдох утас, дүрс бичлэгийн архив зэрэг байгаа. Мөн хамгаалагчидтай шууд холбогдон гомдол, саналаа өгөх бүрэн боломжтой.
  • Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд хяналтын камер тавьснаас хойш ямар үр дүнд хүрэв?
  • 12
  • Тавдугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг гарах нь эрс багассан. Бүтэн жилийн хугацаанд гурван хэрэг гарсан. Тэдгээрийг камерийн тусламжтайгаар цагдаагийнхан маш хурдан илрүүлсэн. Одоогоор хяналтын камерийн арчилгаа жигд тогтмол хийгдээд ажиллаж байна. Иргэдийн өөрсдийнх нь хүсэлтээр аюулгүй байх бүрэн боломжтой гэдгийг тод томруунаар харуулсан хороо болоод байна. Үүнээс бусад хороод ч үлгэрлэх хэрэгтэй байх.
  • Иргэдийн өөрсдийнх нь хүсэлтээр гэхээр нэгдэн нийлж танай үйлчилгээг авах боломжтой гэсэн үг үү?
  • Тийм. Өөрийн байр, хашаа, гудамжиндаа иргэд нэгдэн нийлж энэхүү үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой. “СӨХ” гэдэг байгууллагын хураамжин дээрээ тодорхой хэмжээний зардал суулгаад бүрэн хяналтын камер байршуулж цаашдын тогтмол арчилгаа , хамгаалалтыг авах боломжтой. Манай компанийн зүгээс тусгай сургалтанд хамруулан тухайн иргэнийг ажиллах нөхцөл бололцоогоор нь хангаж өгч болно. Жишээ нь: Нэг СӨХ-ийн 10 байранд хяналтын 10 камер суурилууллаа гэхэд дундаасаа камерийн хураамж нэг өрхийн 1000 төгрөг ч юмуу сан үүсгээд хорооныхоо нэг иргэнийг цалинжуулдаг байх жишээтэй. Хураамжаа багахан нэмэхэд мэргэжлийн хамгаалагч харуултай болж болно. Энэ мэтчилэн үйлчилгээний төрөл янз бүр байгаа. Иргэд юу хүсч байна тэрхүү үйлчилгээг нь үзүүлэх хэд хэдэн хувилбар манай компанид байна. Амь нас, эрүүл мэндээ цаашлаад эд хөрөнгөө хамгаалахад иргэдийн өөрсдийнх нь оролцоо маш чухал үүрэгтэй.
  • Компанийнхаа талаар тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа. Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд тань амжилт хүсье?
  • Баярлалаа. Иргэд амь нас, эрүүл мэндээ хамгаалахад маш амархан болоод байна.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …