Хар тамхи хадгалж, хэрэглэж байсан бүлэг этгээдүүдийг баривчлав

53960Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи хадгалж, хэрэглэж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна. Тодруулбал 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо …… рестораны гадна авто машины зогсоолоос Э, Э, О, М, А гэх этгээдүүд машин дотор мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг илрүүлжээ.

Улмаар автомашинаас 1.1 грамм ICE буюу мөс гэх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч Эрүүгийн хуулийн 192.2-т зааснаар эрүүгийн 201601000027 тоот хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Дээрх хэрэгт холбогдсон этгээдүүд нь 1979-1994 оны залуучууд байсан бөгөөд тэдний дунд урд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан болон урд өмнө ял шийтгэл эдэлж байсан, одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа этгээдүүд байсан байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …