Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагч Э.Бат-Үүл Японы Стандарт хөрөнгө оруулалтын банкны эзэмшигч бөгөөд захирлуудын зөвлөлийн гишүүн ноён Күбо Такаакитэйг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хамтран хэрэгжүүлж байгаад баяртай байна. Төслийн дэд бүтэцтэй холбоотой асуудлаар ажил бага зэрэг удаашралтай байгаад харамсалтай байна. Бидний зүгээс хөрөнгө оруулагчидтай урт хугацаанд тогтвортой, эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр хичээн ажиллах болно. Энэ асуудлаар дахин уулзаж, ажил хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн шийдвэрлэе” гэлээ.
Харин ноён Күбо Такааки “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хөрөнгө оруулагчид маш ихээр сонирхож байгаа. “Стандарт проперти групп” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлээд жил болж байна. Энэ хугацаанд бага зэрэг асуудал тулгарч байгаа ч танай талаас хамаарах бэрхшээлүүдийг тухай бүрт нь шийдэж чадвал бид төслийг цогцоор нь үргэжлүүлэн хэрэгжүүлнэ. Цаашид ч хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэдгээ илэрхийлэв.
“Стандарт проперти групп” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 28.2 га талбайд “Шинэ толгойт” орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэгчээр албан ёсоор шалгарсан. Төслийн хүрээнд 2015-2019 онд нийт 2,860 айлын орон сууц, 1,920 хүүхдийн сургууль, 560 автомашины дулаан зогсоол, 540 хүүхдийн цэцэрлэг, соёл урлаг, спорт цогцолбор, худалдаа үйлчилгээний төв, эмнэлэг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Нэгдүгээр ээлжийн 280 айлын орон сууцны хоёр блок барилгыг 2016 оны нэгдүгээр улиралд ажиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.