Колаг уухаас гадна ухаалгаар ашиглаж болно

Та Кока Колаг зөвхөн ууж хэрэглэхээс өөр зүйлд ашиглаж болохгүй гэж бодож байна уу? Тэгвэл та эндүүрчээ Колаг уухаас гадна ахуйн хэрэглээнд тус болох 10 зүйлд хэрэглэж болдог байна.

62c4801399b67a24original

Зэв арилгагч

Кока Кола нь хүчиллэг чанартай учраас зэвийг маш сайн арилгахаас гадна өнгийг нь гайхалтай сэргээж өгдөг байна. Аливаа төмөр эдлэлийн зэвийг Коланы тусламжтайгаар арилгахдаа нэг хоног дэвтээх хэрэгтэй байдаг гэнэ. Ингээд нэг хоносны дараагаар зөөлөн арчиж цэвэрлэхэд зэвийг ор мөргүй арилгадаг байна. Мөн угаалгын өрөө, суултуурыг кола асгаад цэвэрлэхэд түүнд агуулагдсан нимбэгний хүчил бүх толбыг арилгадаг.

Хоолны “шилдэг” амтлагч

Кока Колаг дэлхийн маш олон оронд их бага хэмжээгээр хоол амтлагч болгон ашигладаг. Энэ нь тахиа болон гахайн махыг амталж жигнэхэд нэн тохиромжтой байдаг бөгөөд Коланд агуулагдах сахар нь зоогонд өнгө ба чихэрлэг амтыг өгдөг бол нимбэгний хүчил нь хурц бөгөөд салахын аргагүй амтыг хачирлаж өгдөг ажээ.

Шил арчигч

Коланд агуулагддаг нимбэгний хүчил нь цонхны шилийг сайтар цэвэрлэхээс гадна өвөл цантуулахгүй сайн талтай гэнэ. Энэ нь зориулалтын шил арчигчаас ч дутахааргүй үр дүнг үзүүлэхээс гадна үнийн хувьд хямдхан тусдаг учир энэ мэт шил толио цэвэрлэхэд өргөн ашиглагддаг байна.

Үсний тэжээл

Колагаар үсээ зайлах нь үсэнд тэжээл болдог ба өнгийг сэргээж, намирсан зөөлөн болгодог байна. Үүнээс гадна арьсаа шавших нь ч сайн бөгөөд биеэс эвгүй үнэрийг арилгаж арьсыг зөөлөн толигор болгодог гэнэ. Мөн үсэнд наалдсан бохийг төвөггүй арилгадаг ба бохь наалдсан хэсэгтээ Кока Колагаар шавшихад хэсэг хугацааны дараа наалдсан бохь хялбархан арилдаг байна.

Толбо / Үнэр арилгагч /

Ахуйн сонирхолтой олон зориулалтаар ашиглах боломжтой Кока Кола нь хувцас болон хивсэнд шингэсэн эвгүй үнэр ба толбыг арилгах чадвартай юм байна. Ялангуяа хувцсанд шингэсэн эвгүй үнэрийг дарахаас гадна цусны толбыг маш сайн арилгадаг гэнэ.

Түлэнхий арилгагч

Аливаа сав суулга түлэгдэж өнгөө алдсан тохиолдолд Кока Колагаар хялбархан өнгийг нь сэргээж, түлэнхийг арилгах боломжтой байдаг гэнэ. Ингэхийн тулд тухайн сав суулганыхаа түлэнхий өнгөрийг давах хэмжээний Кока Кола хийж зөөлөн гал дээр цаг гаран байлгадаг байна. Ингээд л түлэнхий нь ор мөргүй арилж өнгө нэмдэг байна.

Өвчин намдаагч

Кока Коланд агуулагддаг химийн нэгдлүүд нь зөгий, шумуул, далайн мөгөөрс зэрэг амьтдад хатгуулсан өвчнийг намдаахад хамгийн хэрэгтэй эд байдаг гэнэ. Амьтанд хатгуулж эсвэл хазуулсан хэсэгтээ Кока Кола асгах нь өвчнийг намдааж эдгэрэлтийг түргэсгэдэг байна.

Хортон шавж устгагч

Кока Коланы чихэрлэг үнэр нь гэрт үүрлэсэн аливаа хортон шавжийг олноор цуглуулж хөнөөхөд тустай байдаг гэнэ. Зуны цагт ялаа, шумуул зэрэг элдэв хортон шавжийг хөнөөснийхөө дараа илүү гарсан Кока Колагаараа цэцэрлэг ба хүлэмжнийхээ зүлэг, ургамал цэцэгсийг услах нь тэжээл болж өгдөг байна. Кока Коланд агуулагдах хүчил нь шавжийг хөнөөдөг ажээ.

Гайхмаар “арга”

Торгомсог зөөлөн арьстай болохыг хүсвэл нэг халбага Кока Колаг байнга хэрэглэдэг нүүр ба биеийнхээ лосьонтой хольж түрхэх хэрэгтэй гэнэ. Ингэснээр арьсанд тэжээл болохын сацуу чийглэг, зөөлөн бөгөөд өөгүй толигор болдог гэжээ.

Эмчилгээний “шилдэг” арга

Хамгийн алдартай бөгөөд цангаа тайлагч амттай Кока Кола нь төрөл бүрийн эмгэгийг анагаахад хэрэглэгддэг байна. Тухайлбал дотор муухайрч бөөлжис цутгахыг зогсоохоос эхлээд суулгалт, гэдэсний элдэв өвчнийг намдаах, хоолой өвдөх ба зогисуулахад хэрэглэх жишээтэй.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …