Ногоон цай харшилд төдийгүй ханиаданд тустай

Ногоон цайг 4000 жилийн өмнөөс Дорнодод эмчилгээнд ашиглаж иржээ. Ургамлын гаралтай цайнуудаас хамгийн түгээмэл, бас хамгийн олон ашиг тустай нь ногоон цай юм. Ногоон цай хэмээх энэ үнэт шингэн нь хүнийн биед эм болохуйц эрдэс бодис, химийн чухал нэгдлүүдийг өөртөө агуулдгийг эрдэмтэд илрүүлсэн билээ.

Хорт хавдраас сэргийлэхээс эхлээд цусны даралтыг багасгах хүртэл эмийн олон чанартай учраас энэ цайг Ази даяараа хэрэглэж ирсэн. Ногоон цай нь байхуу цайнаас ч илүү ашиг тустай аж. Учир нь байхуу цайг исэлдэх боломжтойгоор боловсруулдаг бол, ногоон цайг тэгдэггүй. Иймээс ногоон цай нь антиоксидант болон поли-фенолын чанараа дээд зэргээр хадгалсан байдаг юм. Ялангуяа нарны гэрэлд ургасан ногоон цай витамин, ашигтай элементүүдээр дүүрэн байдаг.

f1573a67f4adbdbcoriginal

Ногоон цайны гайхалтай ашиг тусаас хүргэе.

1. Жин барина. Ногоон цай нь бодисын солилцоог идэвхжүүлдэг. Ногоон цайнд агуулагдах полифенол нь хоолыг калори болгодог, өөхний исэлдэлтийн түвшинг идэвхжүүлдэг юм.

2. Чихрийн шижин. Ногоон цайг хоолны дараа уувал цусан дах сахарын хэмжээний өсөлтийг удаашруулдаг учир глюкозын хэмжээг зохицуулдаг. Ингэснээр их хэмжээний инсулин үйлдвэрлэгдэхээс сэргийлнэ.

3. Зүрхний өвчин. Ногоон цай нь цусны эсүүдийг тайвшруулснаар, цусны даралтын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай болгодог. Мөн цусны бөөмүүдийн бөөгнөрөөлөөс сэргийлж, тал харвалт, зүрхний шигдээснээс хамгаална.

4. Хоол боловсруулах эрхтний хорт хавдар. Ногоон цай нь хоол боловсруулах эрхтний хорт хавдрын эрсдлийг бууруулахаас гадна, ерөнхийдөө эрүүл эсүүдийг устгалгүйгээр хорт хавдрын эсүүдийг устгадаг гэдэг.

5. Холестрол. Ногоон цай нь цусан дахь муу холестролыг бууруулж ашигтай холестролын хэмжээг нэмэгдүүлдэг.

6. Алзхеймер, Паркинсоны өвчин. Энэ аймшигтай өвчнүүдийн магадлалыг ногоон цай бууруулдаг гэнэ. Учир нь ногоон цай нь тархины эсүүдийг үхэхээс сэргийлж, гэмтсэн тархины эсүдийг сэргээдэг аж.

7. Шүдний илжрэл. Судалгаагаар цайнд агуулагддаг catechin хэмээх химийн антиоксидант нь хоолойны үрэвсэл, амны хөндийн өвчлөлүүдийг үүсгэгч бактеруудыг устгадаг нь тогтоогджээ.

8. Цусны даралт. Ногоон цайг тогтмол хэрэглэснээр даралт ихсэхээс сэргийлнэ.

9. Амин дэмийн эх булаг. Ногоон цайнд байдаг аминдэмүүд нь улаан цайныхаас 10 дахин илүү, ялангуяа В бүлгийн аминдэм элбэгтэй.

10. Гоо сайхан. Нүүр, арьс арчилгаа, энгэсэг, гоо сайхны бүтээгдэхүүний гол орцыг бүрдүүлэгч нь гарцаагүй ногоон цай юм. Энэ цайг байнга уух нь үрчлээний эсрэг, цаг үеийн шалгуур давсан хамгийн шилдэг арга. Ногоон цайг зөгийн бал, далайн давс гэх мэт эмчилгээний бусад эрдэс бодисуудтай хослуулан хэрэглэвэл үс, хумс, арьсны гоо сайханд эерэгээр нөлөөлнө.

11. Бэлгийн дур хүслийг сайжруулж бэлгийн харьцаанд гарсан аливаа асуудлыг эерэгээр шийдвэрлэхэд хүч нэмдэг.
12. Харшил. Улирал солигдох болгонд харшлын чинь тоо нэмэгдээд байгаа юм биш биз? Тэгвэл ногоон цай ууж эхлээрэй. Ногоон цай зөвхөн харшлын үед төдийгүй найтаах, өнгөцхөн ханиад туссан үед уухад хэрэгтэй.

13. Уур бухимдал. Ногоон цайны навчинд теанин хэмээх амино хүчил агуулагддаг. Энэ нь биеийг тайвшруулж, тайтгаруулах үйлчилгээтэй.

Ногоон цайг хэрхэн уух вэ?

Ногоон цайны нэг пакетыг, байхуу цай шиг нэг аяганд ууж хэрэглэхгүй. Харин нэг пакетыг нэг литр буцалсан усанд хандалж, гүцэнд хийж хийж хэрэглэнэ. Хэрэв нэг гүцнээс олон аяганд хийх гэж байгаа бол, аяга болгонд гурав хуваах маягаар хийгээрэй. Эхний удаад бүх аяганы гуравны нэг хүртэл, дараагийн удаад гуравны хоёр, хамгийн сүүлд аягыг дүүртэл нь хийнэ гэсэн үг. Учир нь эхний удаагийн аягалалт дутуу хандлагдсан байдаг.

Жирийн хүн өдөрт 5 аяга ногоон цай ууж болно. Учир нь ногоон цай нь шингэн гадагшлуулдаг учраас шингэнээ их алдсанаас болоод толгой эргэж магадгүй. Хэрэв чи каффейнд мэдрэмтгий бол, өдөрт нэг аягыг уухад л хангалттай. Ногоон цайнд агуулагдах таннин нь фолийн хүчил болон төмрийн нийлэгжилтийг бууруулдаг учир жирэмсэн бүсгүйчүүд ихээр хэрэглэх хэрэггүй

эх сурвалж: emch.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …