Хутгаар нүд цэвэрлэх үйлчилгээ

hutgaar-nud3Бид нүдэндээ хутга хүргэх нь битгий хэл гараараа ч хамаагүй нухлахаас айдаг. Тэгвэл нүд хэмээх эмзэг эрхтэнийг хутгаар хусаж цэвэрлэдэг гээд боддоо. Үнэхээр итгэмээргүй сонсогдож байгаа биз?

Гэвч энэ бүхэн үнэн бөгөөд БНХАУ-ын Сычуань мужийн Шэньфан тосгонд амьдардаг Чжоу Чэнфу болон Чжоу Чэнинь нар эл үйлчилгээг үзүүлдэг гэнэ. Ах дүү хоёр Хятадын маш эртний нүд цэвэрлэх эл технологийг ааваасаа өвлөн авсан бөгөөд ердөө хоёр юаниар одоог хүртэл хутгаар нүд хусаж цэвэрлэсээр байгаа ажээ.

Тэд өөрсдийн нүд цэвэрлэх газартаа үйлчлүүлэгчийг сандал дээр гэдийлгэн суулгаж, нүдний зовихыг нь нэг гараараа татаж нөгөө гараараа маш хурц иртэй хутгаар нүдний гадаргыг хусаж цэвэрлэдэг байна. Нүдийг ийнхүү хусаж цэвэрлэснээр нүд цайх, өвдөг гарах өвчнөөс сэргийлдэг бөгөөд цэвэрлэгээний дараа илүү тод хардаг байна.

Хэр баргийн хүн хийлгэмээр эл азаа сорисон цэвэрлэгээний тухай Сычуань мужийн “Сычуаны мэдээ” сонин нийтлэж олонд хүргэжээ.

 

hutgaar-nud1

hutgaar-nud2

hutgaar-nud4

Г.Сонор.ugluu.mn

Санал болгох мэдээ

“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана

Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч …