Зүү залгисан эмэгтэй таван цагийн дараа эмнэлгийн тусламж авчээ

gemtel-1(1)Сар шинийн баярын өмнө нэгэн эмэгтэй зүү залгисан хэрэг гарчээ. Тэрбээр энэ сарын 22-ны өдөр зүү залгичихаад эмнэлгийн түргэн тусламж дуудтал “Гэмтлийн эмнэлэгт үзүүл” хэмээгээд явсан гэх.

Энэ талаар “Өдрийн сонин”-д зүү залгисан гэх эмэгтэйн ээж “Охин маань юм оёдог юм. Тэгээд ажил дээрээ байж байгаад зүү санамсаргүй зүү залгисан юм билээ. Түргэн тусламж дуудтал эмч ирээд “Ажил чинь гэмтлийн эмнэлэгтэй ойрхон юм чинь наанаасаа аваад оч” гээд яваад өгсөн гэсэн. Тэгээд намайг очиход охин маань нөхөртэйгөө Гэмтлийн эмнэлэг дээр хоолойд тороод юм ярьж болохгүй байна гээд зогсож байсан. Ингээд гэмтлийн эмчид үзүүлтэл “Манайх үздэггүй. Эхо аппарат байхгүй. Гуравдугаар эмнэлэг рүү оч” гэж хэлсэн. Гэвч Гуравдугаар эмнэлэгт очтол нэлээд юм болж байгаад Цэргийн госпитал руу явахыг зөвлөсөн. Энэ хооронд замдаа түгжрээд хугацаа их алдсан. Гэтэл дахиад л Цэргийн Госпитал манайх гадны нөлөөтэй өвчтөнг үздэггүй гэж хэлсэн. Уг нь тэр эмнэлэгт эмчилгээний төхөөрөмж нь байдаг гэсэн” хэмээн ярьжээ.

Тэд ингэж нааш цааш явсаар эцэст нь Нэгдүгээр эмнэлэгт ирж, олон дахин хөөцөлдсөний эцэст рентгэний эмчид үзүүлж, асуудлыг шийдсэн байна.

Тэгвэл ийм нөхцөлд хэрхэн ажиллах талаар албаны эх сурвалжийн мэдээлснээр “Эмнэлэгт очсон өвчтөнд 103 руу залгаж дуудлага өгч, өөр эмнэлэг рүү хүргүүлж болохгүй гэж заасан байдаг. Хэрвээ өөр эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатай гэвэл эмнэлгээс автомашин гаргаж өгөх үүрэгтэй гэнэ.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …