Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамт олон сардаа нэг удаа улс эх орондоо хийж бүтээснээрээ шалгарсан эрдэмтэн мэргэд, шинийг санаачлагч, нийтлэлч, улс төрчид гээд нийгмийн салбар бүрийн хүмүүсийг урьж лекц уншуулдаг болсноор багагүй хугацааг үдэж байгаа билээ. Энэхүү уламжлал ёсоор энэ сард тус газрын дарга Д.Мөнхтөр “Ажлын байрны стрессээс хэрхэн ангижрах вэ” сэдвээр хамт олондоо лекц уншлаа. Энэхүү лекцээр төрийн албан хаагчийн харьцаа, ёс суртахуун ямар хэм хэмжээнд байх ёстой, хэрэглэгч, үйлчлүүлэгч бухимдалтай хандаж байгаа үед хэрхэн харьцах ёстой байдаг, өөрсдийгөө стрессээс яаж гаргаж байх тухай гээд сонирхолтой асуудлуудыг хөндөж, хэрхэн шийдвэрлэж байх талаар зөвлөгөө өгсөн юм. Дашрамд дурдахад Д.Мөнхтөр дарга нь “Монгол омогшил” үндэсний уран илтгэгч шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож шилдэг 30 илтгэгчийн нэг болж байсан туршлагатай нэгэн юм.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …