Хавар болохоор гал түймрийн дуудлага ихсэдэг байна

 

гал

 

 

 

 

 

 

 

 

ОБЕГ-аас улсын хэмжээнд гарсан гал түймрийн мэдээг өглөө. Хаврын хавсрагатай үед хот, хөдөөгүй гал түймрийн  дуудлага ихсэдэг учраас албаныхан гал түймрээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Тухайлбал Нийслэлийн Налайх дүүргийн долдугаар хороо,  Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Cүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслан зэрэг газруудад байшин шатсан бол Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар багийн “Бүсийн оношлогоо эмчилгээний төв”-ийн амбулторийн ариун цэврийн өрөө шатжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн сантехникийн өрөө болон Увс аймгийн Улаангом сумын тавдугаар багт байрлах Монгол банкны байранд гарсан галыг  Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах  ангийн албан хаагчид дор бүр нь шуурхай ажиллан унтраажээ. Нийслэлий Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Таван-Эрдэнэ” хүнсний захын урд чингэлэг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Чингэлтэйн шинэ эцэст авто замын хажууд  автомашин шатсан  дуудлагаар дээрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах  ангийн албан хаагчид шуурхай ажилласан байна. Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Иргэдэд үйлчлэх төвийн хажууд цагдаагийн байр шатаж байна гэх дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн зургаан албан хаагч очиж унтраасан байна.

Санал болгох мэдээ

ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө …