“The MongolZ” баг АНУ-д болох тэмцээнээ өнжихөөр боллоо

hqdefaultМонголын Э-спортын CS.GO төрлийн мэргэжлийн баг TheMongolz.CS энэ сарын 1-нд IEM Taipei тэмцээнд түрүүлж, 30 мянган ам.долларын эзэд болсон билээ. Азийн шилдгүүдийг тодруулах зорилготой энэхүү тэмцээнд TheMongolz.CS баг түрүүлснээр Польшийн Катовиц хотод болох 250 мянган ам.долларын шагналын сантай IEM Katowice, мөн “Valve Major” буюу АНУ-ын Колумбус хотод болох 250 мянган ам.долларын шагналын сантай MLG Columbus тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр шалгарсан.

Тэд тун удахгүй АНУ-д болох 250.000 ам долларын шагналын сантай тэмцээнд оролцохоор явах гэж байгаа тухай мэдээллийг бид өмнө хүргэсэн. Гэвч энэ сарын 26-28-ны хооронд АНУ-ын Колумбус хотноо болох “MLG Columbus” тэмцээнд манай тамирчид орж чадахгүйд хүрээд байна. Учир нь тэд Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яаманд цагаачлалын бус визэнд хоёр удаа орж, татгалзсан хариу авсан. Гурав дахь удаагийн визэнд орох цаг авах сүүлийн өдөр өчигдөр байсан ч цаг олдоогүй тул тэмцээнд орох боломжгүй болж байгаа юм. Иймд тэд шагналын эрхээ ашиглаж чадахгүйгээр энэ удаагийн тэмцээнийг өнжиж, ирэх сарын 4-6-ны хооронд Польшийн Катовиц хотод болох тэмцээнд оролцохоор боллоо.

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …