Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд Хоршоо анх удаа оролцлоо

12769513_1142483719104590_1653161812_nХүнс, Хөдөө аж ахуйн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран  “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙН АРИЛЖААНД ХОРШОО-АНХ УДАА” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мэнджаргал, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ний Логистик барааны албаны дарга Ж.Эрдэнэболд болон холбогдох албаны дарга, мэргэжилтэн, хоршооны гишүүд оролцож биржийн арилжаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэж биржийн арилжааг эхлүүлсэн юм.

12782306_1142483822437913_873222287_n

12665662_1142483739104588_1012119901_n 12596277_1142484015771227_634937509_n

Хөдөө аж ахуйн биржийн орон нутгаас явуулж буй анхны арилжаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “ Хотол таван эрдэнэ ” хоршоо оролцсон бөгөөд тус хоршооноос арилжаанд 900 кг буюу 9 богц үргэлж, цагаан, боловсруулаагүй хонины ноосыг захиалганд орууллаа.
Биржийн байнгын бус гишүүн оролцогч болох хоршоо нь анх удаа Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцож байгаагаас гадна өөрийн орон нутгаас онлайн хэлбэрээр оролцож байгаа нь бас нэг онцлох үйл явдал юм. Ингэснээр хоршоод нь орон нутагт байрлах ажлын байрнаасаа арилжаанд оролцож өөрсдийн гишүүдийн бараа, түүхий эдийг арилжих боломж бололцоо бүрдэж байгаа юм. Хоршоод орон нутгаас арилжаанд оролцох нь хоршооны гишүүн, малчид тариаланчдад дараах давуу байдлыг олгож байгаа юм. Үүнд: 1-рт Хоршоо нь арилжааны үр дүнд зах зээлийн бодит үнээр өөрсдийн бараа, түүхий эдийг орон нутгаасаа арилжих, түүхий эдийн зах зээлийн үнийг тогтмол хүлээн авах, орон нутгийн малчид, мал бүхий иргэдэд түгээх, 2-рт Өөрийн бэлтгэсэн бараа, түүхий эдийг шат дамжлагагүйгээр худалдах , тээвэрлэлтийн өртөг буурах улмаар өөрсдийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх давуу талууд үүснэ. Нөгөө талаас үндэсний үйлдвэрлэгчид маань түүхий эдийн бэлтгэлийн анхан шатны нэгжээс өөрийн үйлдвэрийн түүхий эдийг худалдан авах боломжийг давхар нээж өгч байна.

12769639_1142483969104565_988874460_n

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …