МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН
ДЭД ЗАХИРАЛ БОЛОН “МОНГОЛЫН МЭДЭЭ” ТЕЛЕВИЗИЙН ЗАХИРЛЫН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Нэг. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:
- МҮОНРТ-ийн Дэд захирал
- МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” телевизийн захирал
Хоёр. Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтанд оролцох тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
- Дэлгэрэнгүй анкет
- Тухайн албан тушаал дээр ажиллах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр
- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт
- Хоёр хувь цээж зураг /4х3/
Гурав. Тавигдах шаардлага:
МҮОНРТ-ийн Дэд захирал:
- Дээд боловсролтой, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, сэтгүүл зүй, маркетинг, менежментийн чиглэлийн мэргэжилтэй,
- Хэвлэл мэдээллийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх, радио телевизийн онцлогийн талаар мэдлэгтэй,
- Улс төрийн намын гишүүн бус,
- Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн үзэл санааг эрхэмлэдэг байх,
- Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх, болон харилцааны өндөр ур чадвартай, стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх чадвартай байх,
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажилладаг, англи болон бусад түгээмэл хэлний өндөр мэдлэгтэй байх
МҮОНРТ-ийн “Монголын Мэдээ” телевизийн захирал
- Дээд боловсролтой, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, нийгмийн шинжлэх ухааны болон сэтгүүл зүйн чиглэлийн мэргэжилтэй,
- Хэвлэл мэдээллийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх, радио телевизийн онцлогийн талаар мэдлэгтэй,
- Улс төрийн намын гишүүн бус,
- Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн үзэл санааг эрхэмлэдэг байх,
- Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх, болон харилцааны өндөр ур чадвартай, стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх чадвартай байх,
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажилладаг, англи болон бусад түгээмэл хэлний өндөр мэдлэгтэй байх
Сонгон шалгаруулалтад оролцох иргэд дээрх материалуудыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж, доорхи хаягаар 2016 оны гуравдугаар сарын 01-ний 17:00 цагаас өмнө ирж бүртгүүлнэ үү.
Хаяг: УБ хот, Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам – 3, МҮОНРТ-ийн байр
МҮОНРТ-ийн Хүний нөөцийн алба, 27 тоот
Утас: 70127045, 70117003