1. Бусдын амжилтаар чи бахархаж, баярладаг.
Ажил, гэрийн алинд нь ч амжилттай байхын гол түлхүүр бол бусдын амжлтыг хараад өөрийгөө харьцуулах биш тэдний төлөө чин сэтгэлээсээ баярлаж чаддаг байх юм. Хамгийн сайн баг бие биедээ туслахад бэлэн, өөрийнхөө үүрэг хариуцлагыг мэддэг, ганц өөрийн амжилтын төлөө зүтгэдэггүй, багийнхаа ололтод баяртай байж, тэрний төлөө амьдардаг хүмүүсээс бүрддэг юм шүү.
2. Чи байнга шинэ туршлага эрж хайж байдаг.
Чи хийж үзээгүй зүйлээсээ айх биш, урагш тэмүүлж, өөрийгөө турших дуртай. Өөрийгөө өвөрмөц бөгөөд дэлхийн хөгжилд ч хувь нэмрээ оруулж чадах хүн гэж боддог.
Сэтгэл зүйч Робэрт Клонингерийнхээр “Шинэлэг зүйлсийг эрж хайх нь эрүүл, аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг бөгөөд хувь хүнийхээ хувьд өсөж дэвжихэд тусалдаг” гэжээ. Тиймээс өөрийнхөө дотор нуугдсан авьяас чадвараа нээснээр чи илүү олон найзтай байж, аз жаргалыг мэдрэх юм.
3. Чи ажил, амьдралынхаа балансыг тэцвэржүүлэх гэж хичээдэггүй. Зүгээр л амьдардаг.
Чиний ажил, хувийн амьдралын хоорон дахь хил хазгаарыг зааглах боломжгүй юм. Яагаад гэж үү? Учир нь чи бол чиний ажил юм. Хийж байгаа бүхэн чинь чамайг тодорхойлдог гэдгийг чи мэднэ. Үүнийг ойлгоогүй хүмүүс зүгээр л ажиллаж, түүнээсээ стресс бухимдлыг цуглуулж байдаг.
4. Чи бусдыг ойлгож хүлээн авдаг.
Хэн нэгний оронд өөрийгөө тавьж бодож чаддаг байна гэдэг тун чухал чанар. Энэ нь бусдыг болоод дэлхий ертөнцийг огт өөрөөр харах боломж олгохоос гадна хэн нэгнийг шүүмжлэхээсээ өмнө сайн бодох цагийг чамд олгоно. Бас чамайг хэт түргэдсэн алхам хийхээс сэргийлнэ шүү.
5. Чамд өөртөө батлахыг хүссэн тодорхой зүйл бий.
Олон хүмүүс бусдын бодож байгааг буруу гэж батлан, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх туйлын сонирхолтой байдаг. Энэ нь өөрийгөө бусадтай байнга харьцуулахад хүргэдэг. Хийж байгаа юм бүхнийхээ ард өөрийгөө хэн нэгнээс илүү гэж батлах, бардам сэтгэлийг нуусаар байдаг юм. Тийм ээ, үр дүн нь сайнаар гарах үед үнэхээр сэтгэл ханамжтай байдаг ч жинхэнэ сэтгэл ханамжийг амьдрал дахь хамгийн том хүндээ өөрийгөө батлахад үед төрдөг. Тэр хүн бол чи юм.
6. Хөдөлмөр амжилт руу хөтөлнө гэдгийг чи сайн мэддэг.
“Хэрвээ чи мөрөөдөлтэй бол өөрийгөө бууж өгч байгааг ухаарах хүртэл чинь юу ч чамайг зогсоож чадахгүй” гэж Нелсон Мандела хэлсэн байдаг. Мэдээж хэрэг чамаас илүү авьяастай, чамаас ухаалаг нэгэн эргэн тойронд чинь үргэлж байна. Гэвч хүссэн болгоноо өөрийн болгох боломж, чадварыг бурхан бидэнд ижил тэгш хэмжээгээр заяасан гэдгийг чи сайн мэднэ.
7. Чи мөнгийг шагнал биш хариуцлага гэж хардаг.
Мөнгө бол хэн нэгний чамд өгч байгаа шагнал эсвэл шидтэн биш юм. Харин түүнийг хэрхэн зарцуулах нь чухал бөгөөд бизнесээ хөгжүүлэх, машин худалдан авах, зээлээ төлөх гээд юунд ч зарцуулсан бай энэ нь чамайг урагшлуулах хүч гэдгийг чи мэднэ. Тэдэнтэй ухаалаг харьцах хэрэгтэй.
8. Чи өөртөө хэт барддаггүй
Зорилгынхоо төлөө зүтгэж байхдаа чи хамгаас тогтвортой, тайван байдаг. Амжилт гэдэг тэмүүлэл, тэвчээр болоод сэтгэлийн тэнхээ дээр тогтдог гэдгийг чи мэднэ. Бас маш их хэмжээний аз, зөв хүмүүс чухал гэдгийг мэдэх ч чи өөрөө тэднийг уриалж, манлайлдаг. Чи бусдаас өршөөл энэрэл гуйдаггүй бөгөөд өөрийнхөө сул талаа мэдэж, тэднийгээ сайжруулахаар ажилладаг.
9. Бас чи бусдын бардам сэтгэлд халддаггүй бөгөөд тэднийг үргэлж хүндэлсээр байдаг.
Чи өөрөө хэн байсан, юутай тулгарсан ч хамаагүй бусадтай адил тэгш харьцаж, хүндэлдэг. Тиймдээ ч эргүүлэн хүндэтгэл хүлээж, хэзэд чамд туслахад бэлэн хүмүүсээр хүрээлэгдэж байдаг.
Хэрвээ дээрх 9 чанар чамд бий бол чи хэзээ нэгэн цагт заавал амжилтанд хүрч, амьдралаараа бахархах нэгэн юм. Үгүй байсан ч битгий санаа зов. Өөртэйгөө ажиллаж, өөрийгөө сонсож, илүү сайжрахын төлөө хичээхэд хэзээ ч оройтохгүй.
Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг юм. Аз жаргал ч мөн адил. Хэрвээ чи эргэн тойрон дахь зүйлсээсээ эерэг сайхныг нь олж харж сурвал амьдралын утга учрыг олно. Хэрвээ чи бүх зүйлд талархаж сурвал хүн бүр чамайг аз жаргалтай нэгэн гэж харна. Тийм ч байх учиртай.