Махны үнэ 170 төгрөгөөр өсчээ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5935 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7095 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.8 хувиар буюу 190 төгрөгөөр, үхрийн цул мах 2.0 хувиар буюу 170 төгрөгөөр өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6100 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байна.

мах

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.1 хувиар буюу 395 төгрөг, хонины цул мах 3.3 хувиар буюу 220 төгрөгөөр тус тус өссөн байна. Ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 4950 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2016 оны сар, төгрөг

Үхрийн мах
  I II III IV V VI VII VIII IX X XI XII
2013 7335 8025 7895 8330 8380 8275 8225 7710 7825 7245 7115 7280
2014 7980 7775 8425 8370 8685 8730 7955 7590 7635 7550 7495 7465
2015 7415 7565 7810 8080 8145 8445 7985 7230 7005 5975 5620 5520
2016 6165 7095*                    
Хонины мах
  I II III IV V VI VII VIII IX X XI XII
2013 6480 7095 7060 7420 7490 7470 7415 6710 6540 6215 6085 6245
2014 6855 6675 7040 7630 7800 7685 7030 6585 6395 5965 5835 5940
2015 5860 6140 6735 7460 7555 7455 6830 6050 5540 4510 4200 3930
2016 4625 5935*                

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …