Гоо сайхны газарт бусдын биеийг үнэлүүлж байжээ

Гоо сайхны газарт бусдын биеийг үнэлүүлж байсан хэргийг цагдаагийн байгууллага илэрүүлжээ. Тодруулбал энэ сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Жим” гоо сайхны газрыг шалгахад дээрх зөрчил илэрсэн байна. Уг хууль бус үйлдлийг Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 54 настай эмэгтэй У зохион байгуулж байсан бөгөөд гоо сайхны газар ажиллуулах зөвшөөрөл ч үгүй байжээ. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Санал болгох мэдээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар дөрвөн хууль зөрчсөн гэв үү?

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын хувь эзэмшдэг “Професионалстрой” ХХК нийслэлээс зарласан Сэлбэ дэд төвийн …