“Samsung” корпорацийн “Galaxy S7” жинхэнэ урлагийн бүтээл

Гар утасны олон улсын үзэсгэлэн яармаг Испанийн Барселона хотод үргэлжилж байна. Энэ талаар өмнө нь бид товч мэдээлэл хүргэж байсан. Тэгвэл энэ оны үзэсгэлэн яармагт “Samsung”, “LG”, “Sony” зэрэг томоохон корпорациуд ямар, ямар шинэ бүтээлээ танилцуулсныг хүргэхээр бэлтгэлээ.

s7

Өнгөрсөн онд яг энэ үзэсгэлэн яармагийн үеэр “Samsung” корпораци “Galaxy S6” болон “Galaxy S6 Edge” загварын ухаалаг утаснуудаа анх танилцуулж байсан. Зургаадугаар үеийн эдгээр гар утас зах зээлд худалдаалагдаж эхэлснийхээ дараа өмнөх загваруудынхаа “Iphone”-оос ялгарах хамгийн том давуу тал болж байсан нэмэлт санах ой суурилуулах боломж, ус нэвтэрдэггүй чанар зэргээ алдсан гэж хэрэглэгчдээсээ шүүмжлэл сонсож байсан юм. Тэгвэл энэ онд “Samsung”-ийн танилцуулж байгаа “Galaxy S7” болон “Galaxy S7 Edge” гар утсууд “S6”-гаас загварын хувьд төдийлөн ялгаагүй боловч  өмнөх загварынхаа шүүмжлэгдсэн бүх сул талыг залруулсан гэдгээрээ онцлогтой гэнэ.

Мөн “Galaxy S7” гар утасны камерийг мэргэжлийн аппаратанд ашигладаг технологиор бүтээжээ. Иймээс “S7” гэрэл муутай орчинд өндөр чанартай зураг авах, мөн бусад утастай харьцуулахад гурав дахин хурдан буюу ердөө хагас секундын дотор фокусаа тааруулах чадвартай болжээ. Энэ утас 7.7 мм зузаантай, хоёр талаараа нарийссан загвартай учраас Эппл корпорацийн “Iphone 6S Plus”-тэй адил том буюу 5.5 инчийн дэлгэцтэй ч гэсэн алганд багтахуйц маш авсаархан хийцтэй юм байна. Энэ нь “Galaxy S-7”, “Galaxy S-7 Edge” загваруудын бас нэг томоохон давуу талд тооцогдож байгаа юм.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …