Олон нийтийн цахим хэрэгслээр Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Х.Пүрэвсүрэн татвар төлөгчдийн мөнгөөр казинодсон тухай ид шуугиж, шүүмжилж бичиж байгаа энэ үед УИХ-ын гишүүн Ц.Дашдорж ч казинод азаа үзэж бүр 100 мянга орчим ам.доллар хожсон тухай хойд хөршийн “Ард” хэмээх сайт болон сошиалаар мэдээлж байна. УИХ-ын намрын чуулган завсарласан энэ цаг үед гишүүдийн зарим нь гадаад дотоод явж галуу шувууны мах идэн зугаа цэнгэл, найр наадам хэсч яваа. Харин нэг хэсэг нь сонгуульд үзэх тойргоо шилж, сонгогчдоо эргэж явна. Ц.Дашдоржийн хувьд өмнөх сонгуулиар Говь-Алтайгаас сонгогдсон ч эдүгээ ахиж тийш зүглэхгүй намынхаа жагсаалтад орох гэж байгаа учир ийн гадаадад зугаалж явна гэж хардах хүн ч байна.
Ийнхүү сонгогдсон нутгаа голсон уу, эсвэл Говь-Алтайгаас дахиад сонгогдохгүй гэдгээ мэдсэн үү ямартаа ч Ц.Дашдорж гишүүн ихэд олз омогтой яваа бололтой. Тэрбээр БНСУ-ын “InterContinental Seoul COEX” буудлын “Seven luck casino”-д азтай байсан гэнэ.
Уг зочид буудал казино нь Сөүлийн Ганнам дүүрэгт байрладаг юм байна. Ц.Дашдоржийн хувьд Монголын тамхины хамгийн том бизнестэй гишүүн учраас ийнхүү мөрийтэй тоглоомд хувийнхаа мөнгөөр тоглохдоо толгой өвдөхгүй, мөнгө олох зовлонгүй дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж яваа нэгэн бололтой.
эх сурвалж: zaluu.com