МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын шаардлагын хариуг хүргүүлэв

Авлигатай тэмцэх газарт хаяглан ирүүлсэн МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбооны шаардлагын хариуг 2016 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 01/1238 тоот албан бичгээр хүргүүлэв.

йвилга

Албан бичигт “Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага юм. Авлигатай тэмцэх газрын албан хаагчдын үйл ажиллагаа нь зөвхөн хуульд захирагдаж явагддаг. Хэн нэгэн хувь хүн, аль нэг үзэл санаа, намыг улс төрийн захиалгаар дарамтлах, хэлмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэггүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Хэрэв та бүхний хувьд тодорхой байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол зохих байгууллагад хандан асуудлыг шийдвэрлүүлэх нь нээлттэй.

Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох”-ыг хориглосон. Шаардлагыг хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдолд шат дараалсан тэмцлийн хэлбэрт шилжих тухай танай мэдэгдэл нь өөрөө байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх улс төрийн шинжтэй дарамт шахалт гэж ойлгогдохоор байна. Улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын зүгээс тус газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, авлига, албан тушаалын гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахаар оролдож, намын удирдлагуудыг суллахыг шаардсан зэрэг нь Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаад дүгнэлт хийнэ үү. Авлигатай тэмцэх газар авлигатай тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд зөвхөн хуульд захирагдан өөрийн бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэсэн байнагэж Авлигатай тэмцэх газраас  мэдээллээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …