ХХАА-н салбарын удирдлагууд зөвлөлдлөө

12787066_1144677312218564_2136341849_oХХААЯ-наас жил бүр Хүнс, хөдөө аж ахуйн салбарын орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийг оролцуулан зөвлөгөөн зохион байгуулж, өнгөрсөн онд хийж бүтээснээ дүгнэн, ирэх онд хэрэгжүүлэх зорилтот арга хэмжээгээ хамтран тодорхойлдог уламжлалтай. Энэ жилийн Хүнс, Хөдөө аж ахуйн удирдах ажилтны  зөвлөгөөн өнөөдөр /2016.02.25/ амжилттай боллоо. Зөвлөгөөнд бүх аймаг, нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга, мал эмнэлгийн хэлтэс, мал үржлийн хэлтсийн дарга нар болон газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хүнсний асуудал хариуцсан мэргэжилтнүүд  оролцсон юм.

Салбарын нэгдсэн зөвлөгөөнөөр өнгөрсөн оны ажлын тайланг хэлэлцэж, 2016 онд Хүнс, Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх  бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.  Энэ үеэр сайд Р.Бурмаа “Өнгөрсөн 2015 он хүнс, хөдөө аж ахуйн салбарыг 2025 он хүртэл хөгжүүлэх Монгол төрийн бодлогыг шинээр тодорхойлсон, Тариалангийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийж батлуулсан, Органик хүнсний тухай, Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн, Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах асуудлыг анх удаа шийдвэрлэсэн, “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөр, “Мах” хөтөлбөр, “Сайн малчин” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулсан зэрэг эрх зүйн шинэчлэлийн хүрээнд нөр их ажил өрнүүлсэн онцлог жил байлаа. Мөн Монгол улсын буруун бүсийн 5 аймгийн нутаг дэвсгэр олон улсын худалдааны хорио цээрт халдварт өвчингүй, тайван байгааг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болон хөрш орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх асуудалд онцгой анхаарч ажилласны үр дүнд мах, махан бүтээгдэхүүнийг хөрш орнууд руу экспортлох шинэ гарцыг нээсэн нь экспортын орлогыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх чухал алхам боллоо. Цаашид мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлж, урамшуулал олгохдоо бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлагыг онцлон анхаардаг болно” хэмээн онцолсон юм.

12381147_1144677505551878_1763144057_o

Зөвлөгөөний үеэр Хүнс, хөдөө аж ахуйн сайд аймаг, нийслэлийн газрын дарга нартай өнгөрсөн онд байгуулсан гэрээгээ дүгнэхэд Сэлэнгэ аймаг нэгдүгээр байр эзэлж, Хэнтий, Дорнод аймгууд удаалж шагналаа гардан авлаа. Мөн энэ үеэр 2016 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Зөвлөгөөний нэгдсэн хуралдааны дараа мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбар гэсэн 4 чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулагдсан.

Монгол Улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээгээр мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэн гадаад худалдааг өргөжүүлэхэд ХХААЯ-наас онцгой анхааран ажиллаж эрх зүйн цогц шинэчлэл хийж байгаа энэ үед аймаг, нийслэлийн удирдлага, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, энд онд дэвшүүлэн тавьсан зорилтын биелэлтийг хангахад анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн нь салбарын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг орон нутагт үр дүнтэй шуурхай зохион байгуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

12776942_1144677478885214_2043829489_o 12788485_1144677425551886_168456238_o

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …