Амьдралаас заавал мэдрэх 10 төрлийн үнсэлт

Үнсэлт гэдэг чиний амьдралд өнгө нэмэх сайхан зүйлсийн нэг яах аргагүй мөн. Тиймээс өдөр бүр хэн нэгнийг үнсэж байх хэрэгтэй. Хайртыгаа, гэр бүлийнхнийгээ, хүүхдээ, найзыгаа заримдаа бүр танихгүй хүнийг ч үнсэж амьдралын сайханы зах зухаас мэдэрч болох юм.

Ингээд чиний туршиж үзэх хэрэгтэй, чамайг аз жаргалтай болгох 10 төрлийн үнсэлтийг хүргэж байна.

1. Анхны үнсэлт
16968
Цөөхөн хэд л байдаг гайхамшигтай зүйлсийн нэг бол анхны үнсэлт. Ихэнх анхны үнсэлтүүд онцгүй байдаг ч энэ ховорхон тохиох гайхамшигийг ахин бүтээж бас болно. Учир нь зөвхөн өсвөр насандаа хэн нэгэн хөвгүүнийг үнсэж байсан чинь анхны үнсэлт болоод тэр чинь онцгүй байсан бол үүнийг битгий тоо. Хайрттайгаа учраад үнссэн анхны үнсэлт чинь ч бас гайхамшигт ид шидийн үнсэлт чинь мөн. Бас хүүхдээ төрмөгц үнссэн анхны үнсэлт гээд л олон анхны үнсэлтүүд бий.

2. Эскимо үнсэлт
16969Эскимо үнсэлт нь гэр бүлийн гишүүддээ чиний хайрыг илэрхийлэх хамгийн сайхан үнсэлтүүдийн нэг байх болно. Энэ нь хэн нэгэн хайртай хүнээ тэвэрч аваад хамарнуудаа хооронд нь үрж эрхлэлдэхийг хэлнэ. Нэг ёсондоо хамраараа үнсэж байгаа юм. Хөөрхөн байгаа биз?

3. Франц үнсэлт
16970Энэ үнсэлт нь маш нойтон мэдрэмж төрүүлэх бөгөөд хайртынхаа хэлийг өөрийнхөөрөө “үдэшлэгт” урьж байна л гэж ойлгоход болно. Сонгодог төрөлдөө ордог энэ үнсэлт нь та хоёроос ур чадвар шаардах ч санаа зовох хэрэггүй. Зүгээр л хүссэнээрээ туршиж үзээд дадлагажих нь ч бас хөгжилтэй шүү.

4. Эрвээхий үнсэлт
16971Эцэг эхийн хайраа илэрхийлэх үнсэлт юм. Хуриман дээр чинь чамайг аав чинь зөөлнөөр үнэрлэх тэр мөч үнэхээр гайхалтай. Мөн хайрттайгаа хамтдаа бяцхан үрээ үнэрлэх чинь бас хамгийн хайр татам үнсэлт байх болно. Энэ бол бидний нэрлэж заншсанаар үнэрлэх юм.

5. Шивнээ үнсэлт
16972Энэ нь эрхлэлдэн нэг нэгэн рүүгээ аажмаар дөхөөд чихэнд нь хайрынхаа үгсийг зөөлнөөр шивнэмэгц хайрт чинь чамайг үнсэхийг хэлж байгаа юм. Гэхдээ энэ үнсэлтийн үед орчин бүрдсэн байх хэрэгтэй буюу та хоёрын анхаарал өөрсөд дээрээ л төвлөрсөн байх хэрэгтэй.

6. “Хүн аалз” үнсэлт
16973
Хүн аалз кинон дээр Мэри жейнийг үнсдэг хэсгийг хараад ямар гоё юм бэ? гэж бодож байсан уу? Тэгсэн хэрнээ одоо болтол туршиж үзээгүй байгаа юм биш биз. Тэгвэл өнөөдөр туршаад үзээрэй.

7. Сахиусан тэнгэрийн үнсэлт
16974Сайхан үнсэлт болгон заавал уруул дээр бий болдоггүй. Тиймээс сахиусан тэнгэрийн үнсэлт гэгдэх хайртынхаа нүдэн дээр үнсэх үнсэлт ч бас сайхан шүү. Мөн нүдэн дээр үнсэхээс гадна хүзүү, гар, мөр зэргээр үнсэх ч бас романтик.

8. Цус сорогч үнсэлт
16975Хайртынхаа хүзүүн дээр яг л кинон дээр цус сорогчид хүний хүзүүг сордог шиг сорж үнсэхийг хэлнэ. Үүний дараа ул мөр үлддэг ч гэсэн санаа зовох хэрэггүй биз ээ, тийм үү?

9. Халуун болон хүйтэн үнсэлт
2222Энэ үнсэлтийг туршиж үзэхдээ хайрттайгаа суугаад халуу бас хүйтэн юм уусныхаа уруулаа нийлүүлээд үнсээрэй. Уруулнууд чинь уулзахдаа өвөрмөц мэдрэмж төрүүлэх болно.

10. Зүгээр л цорвойлго
111Энэ үнсэлт заавал хосуудын дунд байх албагүй. Дүүтэйгээ, хүүхэдтэйгээ байсан ч болно. Үүний тулд зүгээр л хоёул хошуугаа цорвойлгоод нийлүүл. Дараа нь ямар хөөрхөн харагдаж байгааг нь хэлж өгөөрэй.
Яг одоо чамд хэн нэгнийг үнсмээр санагдаж байна уу? Тэгвэл сайн байна. Юунд ч санаа зоволгүй очиж үнсээд хайрыг мэдрээрэй.
эх сурвалж: goolingoo.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …