Монголын энхийг сахиулагчид байрласнаас хойш цагийн байдал тогтворжсон

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. АНУ-аас БНӨСУ-д суугаа Элчин сайд тэргүүтэй тус улсын БХЯ, ГХЯ-ны төлөөлөгчид Лийр болон Тонёр сууринд ажлын айлчлал хийжээ.

судан

Айлчлалын хүрээнд тэд энхийг сахиулагчидтай уулзсан байна. Тодруулбал, батальоны захирагч, хурандаа Б.Баатар Юнити мужид хэрэгжиж буй UNMISS ажиллагааны талаар танилцуулга хийсэн ба Монголын энхийг сахиулагчдын байрлаж буй түр ажиллагааны баазын байрлалтай танилцсан юм. Дараа нь айлчлалын бүрэлдэхүүн Лийр болон Тонёр суурин дахь Засгийн газрын хүчин болон Засгийн газрын эсрэг хүчний удирдлагууд, хүмүүнлэгийн тусламж нэн хэрэгцээтэй байгаа орон нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаад буй асуудлыг хэрхэн хамтран шийдвэрлэх талаар санал бодлоо солилцжээ.

Энэ үеэр “Монголын энхийг сахиулагчид байрласнаас хойш Лийр сууринд цагийн байдал харьцангуй тогтвортой байна. Одоо иргэдэд хүнсний хомсдол, эрүүл мэнд, боловсролын асуудал нэн тулгамдаад байна хэмээн нутгийн удирдлага онцолж байжээ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …