Төвийн бүсийн хаврын уралдаан буюу “Дүнжингарав-2016”-ыг хаврын тэргүүн сарын 21-нд буюу энэ сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэхүү шийдвэр гарахаас хэд хоногийн өмнө Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат Төв аймгийн нутагт хурдан морины уралдаан, сунгаа явуулахыг хориглосон захирамж гаргаад байсан билээ. Тэгвэл аймгийн Засаг дарга дээрх шийдвэрээ өөрчилжээ. Тэрээр “Өмнө нь хориглосон захирамж гаргасан нь үнэн. Гэвч нэгдүгээрт Засгийн газрын шийдвэр, миний захирамжийг үгүйсгэх бүрэн эрхтэй. Нөгөөтэйгүүр манай аймагт хурдан морь уяач олон бий. Тэд намраас хойш морьдоо хаврын уралдаанд оруулах гэж олон сарын хөдөлмөрөө зориулан хүлээж байгааг хүндэтгэн үзсэн. Гэхдээ зүгээр ч шууд шийдсэнгүй. Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/, Хүүхдийн төлөө үндэсний газрын төлөөлөгчдийг байлцуулан гурван талт уулзалт хийсэн. Унаач хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг ММСУХ-ныхон хүлээж байгаа. Хүүхдүүдийг хамгаалалтын малгай, хувцастай уралдуулах, тэднийг болзошгүй аюул, ослоос сэргийлэхэд онцгой анхаарахаар тохиролцсон” хэмээн тайлбарлажээ.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …