Сургуулийн цайны газраас 42 төрлийн зөрчил илэрчээ

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 24-ний өдөр “Эрдмийн далай” цогцолбор сургуульд цайны газар түрээслэгч иргэний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийжээ.

Шалгалтын хүрээнд нийт 42 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Тодруулбал,

-Барилга байгууламжийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хөгц мөөгөнцөр үүссэн.
-Хоол үйлдвэрлэл дамжлагын технологийн урсгал буруу
-Хоол үйлдвэрлэлд хүнсний зориулалтын бус сав боодол хэрэглэдэг гэх мэт зөрчил илэрчээ.

Тиймээс түрээслэгч иргэнийг зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргасан байна.
Мөн сургуулийн удирдлагад түрээслэгчийнхээ энэхүү зөрчлийг арилгуулахыг шаардсан албан бичгийг хүргүүлжээ.

Аймгийн МХГ-ын байцаагчийн ярьж буйгаар энэхүү цайны газар нь “Үдийн цай” хөтөлбөрийг гүйцэтгэгч цайны газар биш бөгөөд тухайн сургуулийн нэг давхарт түрээсийн үйлчилгээ үзүүлдэг хувь хүн байсан гэнэ.

Санал болгох мэдээ

С.Батсайхан: Халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс …