Монголчуудын жингийн нэмэгдэл агаарын бохирдолтой холбоотой байх нь

 

14524001215691ddf98fa90

Дэлхийн олон улс оронд тулгамдаад байгаа хамгийн ноцтой асуудал бол агаарын бохирдол юм. Агаарын бохирдолд тоосжилт, нүүрсний утаа, хүн амын нягтаршил хамгийн гол нөлөөтэй. Бидний мэдэхээр Хятад, Энэтхэг хамгийн их агаарын бохирдолтой бол манай улс араас нь тун ойрхон явдаг. Харин саяхан Хятадын шинжээчид нэгэн аймшигтай судалгааг гаргаж, баталсан байна. Хятадын нийсэл Бээжин хот болон үйлдвэрлэлийн хот гэгддэг Гуанжоу мэтчилэн утаа униар ихтэй мужууд урд хөршид цөөнгүй. Саяхан эрдэмтэд агаарын бохидол биед хэрхэн муугаар нөлөөлдгийг судалхаар хархан дээр туршилт хийсэн байна. Тэд хархыг утаатай газар 8 долоо хоногийн турш өдөр бүр гадаа хонуулж. Үр дүнд нь хархны уушиг хүндэрч, элэг нь үрэвсэж, холестрины түвшин 97 хувиар нэмэгдэж, цусан дахь сахарын хэмжээ нь ердийнхөөс 2 дахин ихэсчээ. Ингээд 8 долоо хоногийн дараа хархны жин 10-18%-иар нэмэгдсэн байжээ. Мэдээж хүний бие махбод хархныхтай ижил биш ч гэлээ амьд оршихуйд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан хангалттай баталгаа юм. Хятадын эрүүл мэндийн яамнаас ард иргэдийн эрүүл амьдралын хэвшил алдагдаж байгаатай холбогдуулан өмнөхөөсөө илүү жин нэмж байгааг ч онцолсон байна.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …