“Мүүн” нь “Христийн шашин”-тай холбоогүй гэв

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Мүүний урсгалын талаар нилээд яригдах болсон.

түүн

Иргэн Э.Цэрэндолгор анх өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж Мүүний урсгалын талаар мэдээлж эхэлсэн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Б.Насанбаярыг Мүүн буюу Эв Нэгдлийн сүмийн мөнгийг БСШУЯ-аар дамжуулан угааж байна гэх үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлтээ өгөөд буй.

Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Мүүний урсгалыг Христийн шашинтэй холбож тайлбарлаж байгаа нь эндүүрэл гэдгийг өнөөдөр Монголын Эвангелийн эвсэл, Монголын пастор ахлагчдын холбооноос мэдэгдлээ.

Тус холбооныхон өнөөдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн бөгөөд Мүүнийхний талаар ярихдаа Христэд итгэгчдийн зургийг ашиглах гэх мэтээр Христэд итгэгчдын нэр хүндэд халдаж байна гэсэн юм.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …