Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, дулааны эх үүсвэр болон дамжуулах шугамын хүчин чадлын техникийн боломж нэмэгдсэнээс хотын зүүн хэсэгт дулаан хангамж доголдоход хүрээд байгаа юм. Дулаан хангамж доголдлоос сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс Баянзүрх дүүрэг, Зайсан орчим 11,12,13,15,16 дугаар хороолол чиглэлд дулааны техникийн нөхцөл олголтыг түр зогсоогоод байна. Мөн халаалтын улиралд дулаан хангамжийн даралтын хүрэлцээ муу, нэмж барилга холбоход хүндрэлтэй , дулааны эх үүсвэрээс алслагдсан, өндөрлөг цэгт байрласан 3, 4, 12, 13, 15, 16 дугаар хороолол, Зайсан, 40 мянгат орчимд баригдаж байгаа барилгауудад “Дулааны техникийн нөхцлийн зөвшөөрөл” олгохгүй гэж Дулааны сүлжээ ХК-иас мэдээлж байна. Дулаанаар хангах боломжгүй барилгуудын жагсаалтыг дараа долоо хоногт нарийвчлан танилцуулах бөгөөд нийслэлийн Засаг даргын “Зөвшөөрөлгүй эхэлсэн барилгуудыг дулаан цахилгаанаар хангахгүй байх тухай” захирамжийн дагуу дулааны холболтын зөвшөөрөлгүй барилга, орон сууц худалдан авах болон захиалга хийж хохирохгүй байхыг сэрэмжлүүлж байна
гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.
№ |
Дүүрэг |
Зөвшөөрөлгүй барилгын тоо |
Дулааны хэрэглээ Гкал/ц |
1 |
Сонгино хайрхан дүүрэг |
2 |
0.6 |
2 |
Баянгол дүүрэг |
35 |
14.35 |
3 |
Хан-Уул дүүрэг |
22 |
14.09 |
4 |
Чингэлтэй дүүрэг |
1 |
0,4 |
5 |
Сүхбаатар дүүрэг |
6 |
7.17 |
6 |
Баянзүрх дүүрэг |
22 |
27.68 |
Нийт дүн |
88 |
64.29 |