Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн

weather-middle5989131492013-07-11-09-58[www_urlag_mn]Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, төв болон говийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …