“Жонсон энд Жонсон”-ы цацлага хорт хавдар үүсгэдэг эсэх нь эргэлзээтэй

АНУ-ын Алабама мужийн Бирмингхам дахь оршин суугч Жэки Фокс хорт хавдраас болж 62 насандаа өөд болжээ. Учир нь тэрээр “Жонсон энд Жонсон”-ы цацлагыг хүүхдэд хэрэглэдэг байсан бөгөөд гараар дамжин ийнхүү хорт хавдар үүсэх нөхцөл бүрдсэн гэх эмч нарын дүгнэлт гарсан байна. Түүний гэр бүлийн өмгөөлөгч компанийг яаралтай үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж эхэлсэн аж.

Харин АНУ-ын Миссоури мужийн шүүхээс “Жонсон энд Жонсон”-д бүтээгдэхүүнээс нь болоод эндсэн хүүхдүүдийн эцэг, эхэд хохирол болгож эхний ээлжинд 72 сая ам.доллар буюу 51 сая фунт стирлинг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ.

Дэлхийн хамгийн нэр хүнтэй bbc.com, reuters.com, cnn.com сайтад энэ талаар мэдээлсэн бөгөөд олон иргэн “Жонсон энд Жонсон” компанид хандаж, мэдээлэл үнэн зөв эсэхэд хариулт өгөхийг шаардсан байна.

Иргэдийн хүсэлтэд “Жонсон энд Жонсон” компани дараах хариултыг өгсөн бөгөөд орчуулан та бүхэндээ хүргэе. Тус компани өөрийн бүтээгдэхүүнээ хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнтэй хамтатган тайлбарласан байна. Үүнээс гадна цацлагын найрлага дахь бодисуудыг тайлбарлажээ.

Харин манайхны хувьд “Жонсон энд Жонсон” компаниийн үйлдвэрлэдэг хүүхдийн бүтээгдэхүүнийг хэрэглээд багагүй хугацааг үдэж байгаа.

Дэлхий нийтийн хэрэглээ болсон “Жонсон энд Жонсон” компаниийн хүүхдийн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирдэг цор ганц байгууллага бол “MSM” групп. Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээс гадна хүүхдийн арчилгааны бүтээгдэхүүн, Mercedes-Benz, Chrysler, Jeep, Dodge, RAM брэндийн автомашинуудыг борлуулдаг тус компанийн хэвлэлийн албанаас дээрхтэй холбоотой асуудлыг лавласан юм.

Группийн олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны ажилтан “Хүүхдийн бүтээгдэхүүн болоод ахуйн хэрэглээний зүйлс оруулж ирдэг байгууллага маань 2013 оноос “Монголиан Стар Дистрибюшин” ХХК болон гарсан. Бид энэ талаар сайн мэдэхгүй байна” гэх хариултыг өглөө.

“Монголиан Стар Дистрибюшин” ХХК-ийн хувьд өөрийн сайтдаа үүнтэй холбоотой мэдэгдлийг гаргасан байна. Мэдэгдэлд:

Энэхүү мэдэгдлийг тодруулахаар “Монголиан Стар Дистрибюшин” ХХК-ийн Олон нийттэй харилцах менежер М.Баяржаргалтай холбогдлоо.

Тэрбээр ““Жонсон энд Жонсон” компаниас бидэнд мэдэгдэл ирсэн. Гадаадын сайтуудаар явж байгаа мэдээлэл эцсийн шийдвэр биш. Одоогоор энэ хэргийн анхан шатны шүүх хурал явагдаж байгаа. Өндгөвчний хорт хавдар туссан эмэгтэй цацлаганаас болж нас барсан гэдгийг шүүх тогтоогоогүй, сайтуудад гараад байгаа шиг их хэмжээний мөнгөн торгуулиар ч компанийг торгоогүй” гэсэн мэдээлэл ирсэн. Бид энэхүү анхан шатны мэдэгдэлтэй холбогдуулан хэрэглэгчиддээ дээрх мэдэгдлийг хүргэж байна. Иргэдийн хувьд зөвхөн цацлага гэлтгүйгээр манай бүх бүтээгдэхүүн мэт ойлгож байна. Энэ бол ташаа ойлголт шүү гэдгийг хэлье. Дахин сануулахад энэхүү мэдэгдэл эхний мэдэгдэл. Бидэнд удахгүй “Жонсон энд Жонсон”-оос албан ёсны хариу ирэх байх. Тэр үед нь бид цаг алдалгүй мэдээлнэ. Манай бүтээгдэхүүнүүд өнөөг хүртэл хил гаалийн үзлэг болоод Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар дамжиж байж хэрэглэгчдэд хүрдэг. Үүнийгээ нотлуулахаар цацлагад дахин шалгалт хийж, дүгнэлт гаргаж өгөөч ээ гэх албан бичгийг МХЕГ-т хүргүүлсэн байгаа” гэлээ.

“Монголиан Стар Дистрибюшин” ХХК-ийн хувьд “Жонсон энд Жонсон”-ы хоёр төрлийн цацлагыг оруулж ирдэг. Энгийн болон Лавандатай цацлагыг нярайн нуралтад хэрэглэдэг бол энэхүү цацлагыг насанд хүрэгчид илүүдэл хөлс, эвгүй үнэрийг арилгахад ашигладаг ажээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …