Өнөөдөр болох үйл явдал

10.00 цагт: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хөдөлмөр хөгжлийн түлхүүр” чуулган Cоёлын төв өргөөнд болно. Нээлтэд нь Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно. Утас: 91915340


10.00 цагт: “Эх орончид ба Ардчилал” эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордны “Д.Сүхбаатар” танимд болно.


11.00 цагт: Буриадын нэрт яруу найрагч Дондок Улзытуевийн 80 насны ойд зориулсан Зохиолч, уран бүтээлч, уншигчдын уулзалт ярилцлага Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний танхимд болно. Утас 99866572


11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн тогтолцоо ба шүүгчийн ачаалал” сэдвээр хэвлэлийн бага хуралт зарлалаа. Хэвлэлийн бага хурал Тасганы овоон дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас: 91912312, 70008037


11.00 цагт: 21 аймаг, 9 дүүрэг, салбар нэгжүүдийн Шилдгийн шилдгийг шалгаруулж, шагнал гардуулах үйл ажиллагаа МЗХ-ны Залуус танхимд болно. Утас: 88020633


11.00 цагт: Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэгээс зохион байгуулах Халимаг, Тува, Буриад, Өвөр Монгол, Монгол орнуудын Шатрын аварга шалгаруулах тэмцээн болон Монгол туургатны Миссийн тэмцээний тухай мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал “Шонхор таур”-ын 12 давхарт болно. Утас: 98987227, 88116363


12.00 цагт: Бүгд найрамдах Турк Улсын Элчин Сайдын Яам, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Турк улсад баклавр, магистр, докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал Хэвлэлийн Хүрээлэнд болно.


12.00 цагт: Монголын Оюутны холбооноос оюутны 70200, автобусны билет зэрэг сүүлийн үед оюутнуудад тулгамдаад байгаа бусад асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн хурал “Монгол ньюс” Мэдээллийн төвд болно. Утас: 85555554


12.30 цагт: Эрүүл ахуй тухай хууль хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан мөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал Эрүүл мэнд, спортын яамны 204 тоотод болно. Утас: 86885060

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …