Японд Зика илэрлээ

japan

Өнгөрсөн жилээс эхлэн Латин Америкт дэгдээд байгаа Зика вирусын шинэ тохиолдол Япон улсад илэрлээ. Энэ сарын 9-нөөс 20-ны хооронд Бразил улсад аялаад ирсэн Канагава мужид амьдардаг өсвөр настанд Зика вирусын халдвар илэрсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсоныг Япон улсын Эрүүл Мэндийн Яамнаас өнөөдөр мэдэгдлээ.

Өвчтөн 20-ны өдрөөс эхлэн халуурсан бөгөөд өнгөрсөн даваа гаригаас эхлэн бие нь загатнах шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Өвчтний биеийн байдал одоогоор хэвийн байгаа юм. Япон улсын Эрүүл Мэндийн Яамнаас энэхүү тохиолдлыг Төв болон Өмнөд Америкт Зика вирусын халдвар газар авч эхэлснээс хойшхи тус улсад илэрсэн анхны тохиолдол болсноос гадна тус улсын хэмжээнд албан ёсоор бүртгэгдсэн дөрөв дэх тохиолдол хэмээн мэдэгдсэн байна. Латин Америкт газар аваад байгаа Зика вирусын халдварын эсрэг бүсийн улс орнуудын засгийн газар болон эрүүл мэнд, цэрэг цагдаагийн байгууллагууд маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагаас гадна мөн эрдэмтэд энэхүү вирусыг судалсаар байгаа юм.

Японы Гадаад Хэргийн Яамнаас мөн өнөөдөр Зика вирустэй тэмцэхэд зориулан 1 сая ам.долларын тусламжийн хөрөнгийг гаргахаар болсноо зарлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …