Он хуучин микронуудын ашиглалтын насыг нэг сараар сунгав

olloo_mn_1426146014_470309d5-7f6f-4209-875b-f1a47be40ffdАшиглалтын хугацаа нь дууссан микробусыг гуравдугаар сарын 1-нээс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлүүлэхгүй байх шийдвэрийг Авто тээврийн үндэсний газраас гаргаж байсан. Харин нийслэлийн хэмжээнд нийтийн  тээврийн үйлчилгээнд өдөр бүр 900 гаруй автобус,  390 гаруй микробус нийт зорчигчдод тээврийн үйлчилгээ үзүүлдэг байна. Хугацаа дууссан гээд явуулахгүй гэхээр дийлэнх нь буюу 350 гаруй микробусын ашиглалтын хугацаа дууссан аж. Нийслэлийн нийтийн тээврийн хүнд ачааг үүрэлцэж явааг нь бодож дээрх шийдвэрийн хугацааг дахин нэг сараар сунгажээ. Учир нь Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаанд доголдол үүснэ гэж Нийслэлийн авто тээврийн газраас мэдэгдсэн байна.  Өөрөөр хэлбэл жагсаалаас гарч буй микронуудын насыг нэг сараар сунгаж  дөрөвдүгээр сарын 1-н хүртэл явуулахаар болжээ.

  Ugluu-logo202Х.Баяраа

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …